2019 оны УРИА

Зөвлөгөө

Суудлын мэдрэлийн өвчний үед хийх дасгал

Дасгал 1
Бэлдэх байдал:
Хөлдөө мөрний хэмжээнээс илүү зайтай зогсоно. Мөр, өвдгөө тэнийлгэж зогсоно.
Хийх арга:
-Амьсгалаа авахдаа ташаандаа гараа авна.
-Амьсгалаа гаргахдаа нуруугаа баруунаас зүүн тийш эргүүлнэ.
-Амьсгалаа аваад гаргахдаа зүүнээс баруун тийш нуруугаа эргүүлнэ.
-Нэг талдаа 5 удаа, хоёр тал руугаа үргэлжл үүлэн хийнэ.

Анхаарах зүйл: Өвдөж байгаа үед удаан хийнэ.

Дэлгэрэнгүй
Нурууны өвдөлтийг "3үү,төөнүүр иллэг" эмчилгээгээр намдаана.

Гэнэтийн огцом нурууны өвдөлт,олон шалтгаантай. Спортоор хичээлэх,гэмтэлийн уршигаар, хүнд юм өргөх,цусны эргэлтийг сааруулсан шалтгаануудаас "даарах,хөл байнга хүйтэн байх,удаан хугцаагаар зогсох,суух,ханиад хүрэх,амралтгүй олон цагаар аянд явах,дэр,хэвтэр таарахгүй байх,тамхи ихээр татах, мэдрэлдэх,морь,мал хөлөглөх" шалтгаанууд орно.

Дэлгэрэнгүй
Яагаад мэдрэлийн ядаргаа тусдаг вэ?

Мэдрэлийн архаг ядаргаа бий болдог хэд хэдэн нөхцөлүүд байдаг.
Их дуу шуугиантай орчинд амьдрах, ажиллах, биеэ барьсан давчуу хувцас өмсөх, хүчтэй эм тариа их хэмжээгээр хэрэглэх, нойр хасах, удаан хугацаагаар сууж, ууц нуруу, нүд гараа чилээх нь өвчнийг үүсгэх эх суурийг тавьж өгдөг. Архаг ядаргаанд орсон үед нойргүйдэх, толгой байнга өвдөж хөлрөх, нүдний хараа гэнэт муудах, хий юм үзэх, амархан ядарч сульдан толгой эргэх зэрэг шинжүүд илэрдэг.

Дэлгэрэнгүй
АРХИ ТАМХИ мэдрэлийн тогтолцоонд хэрхэн нөлөөлөх вэ?

Архи ,тамхи бие махбодид,ялангуяа мэдрэлийн тогтолцоонд маш хортой нөлөө үзүүлнэ.Хүн архи ууснаас 2 минутын дараа архи ходоодоор шимэгдэж цусанд орно. Цус түүнийг биемахбодийн бүх хэсэгт тараана.

Дэлгэрэнгүй
Толгой эргэж дотор муухайрах нь.....

Толгой эргэж дотор муухай оргих нь хордлогын шинж. Бас уураг шим бодис дутагдах үед ийм шинж илэрдэг.

Дэлгэрэнгүй
Богино хугацаагаар дуг хийх нь эрүүл мэндэд тустай

Өдөрт тогтмол 7-8 цаг унтах нь эрүүл амьдралын үндэс. Гэхдээ нас ахих тусам бага унтах нь ахимаг, өндөр настангуудад тустай гэнэ.

Дэлгэрэнгүй
Толгойн өвчинд зөгийн бал тустай.

Толгой өвдөх нь айж цочих, сэтгэлийн хөдөлгөөн тайван бус байдал , нар салхинд цохиулах, ханиад томуу хүрэх, даарч хөрөх зэрэг олон зүйлээс шалтгаалан өвдөнө. Толгой өвчнүүдээс хамгийн их зовоодог нь тархины мигрень юм. Энэ нь толгойн нэг тал руу хүчтэй өвдөх 2-4 цаг заримдаа хэдэн өдөр ч дараалан үргэлжилж, хатгуулан өвдөлт өгөх нь бий.

Дэлгэрэнгүй
Хүнсний хивэг гэдэс цэвэрлэдэг

Ислэг нь буудай болон түүний бүтээгдэхүүнд элбэг байдгаас ислэгээр хамгийн баян нь хүнсний хивэг юм. Хивгийг дээр үеэс малын тэжээлд ашиглаж байсан бол одоо хүнсний зориулалттай улаан буудайн боловсруулсан хивгийг хэрэглэж байна.

Дэлгэрэнгүй
Саримас байгалийн цэвэр антибиотик

Саримасыг 4000 жилийн тэртээгээс хоол хүнсэндээ хэрэглээд зогсохгүй өвчний эсрэг эм болгон хэрэглэж ирсэн. Тийм учраас саримасны найралганд ордог бодисууд нь элдэв бактери верусыг устгадаг бөгөөд өөрийн найрлагандаа А, В, С бүлгийн амин дэм олон төрлийн ургамлын даавар фермент микро элеминтийг агуулсан байдаг.

Дэлгэрэнгүй
Зогисоод байвал тагнайдаа иллэг хий

Зогисуулах нь цөөнгүй шалтгаанаас үүдэлтэй юм байна. Үүнд ходоодны хямрал, сэтгэл тавгүйтэх, хүйтэн салхи гэнэт залгих, хоол идэнгүүт гэнэт хөдлөх гэх мэт. Яаж зогсоох вэ:

Дэлгэрэнгүй
Хөдөлгөөн бол хүний амьдралын нэг чухал зүйл

Бүх насны хүмүүс өөрсдийн хүч чадал боломжиндоо тохируулан янз бүрийн хөдөлгөөн хийж байдаг. тухайлбал: явган явах, бүжиглэх, тоглох, дугуй унах, усанд сэлэх, спортоор хичээллэх болон биеийн хүчний ажил хийх г.м.

Дэлгэрэнгүй
Артерийн даралт ихсэх өвчин ба даралтаа хянах зөвлөмж

Цусны даралт гэдэг нь судасны хананд үзүүлж буй цусны урсгалын хүч юм.

Судасны ханын бүтэц хэвийн, уян хатан чанар сайн байвал цусны даралт хэвийн байна.

Насанд хүрсэн хүний хэвийн дундаж даралт 120\80 байдаг.

Дэлгэрэнгүй
Зүрхний өвчний хүндрэлээс сэргйилэх нь

Зүрхний өвчний хүндрэлээс сэргийлэхэд : Стрессээс өөрийгөө хамгаалах, тайван сандрахгүй байх.

  • Стресс өгдөг хүчин зүйлийг сайн мэдэж түүнээс сэргийлэх
  • Ажил амралтаа зөв зохицуулах
  • Сэтгэл санааны дарамтнаас өөрийгөө чөлөөлөх
  • Уйтгар гуниг сэтгэл шаналгасан зүйлсийг мартах
  • Хангалттай сайн унтаж амрах гэх мэт дэглэм маш чухал

Дэлгэрэнгүй
Үзэмний шүүс зүрхэнд сайн уу

Үзмэнд кали харьцангуй их агуулагддаг. Зүрхний өвчтэй хүн хаван хөөх эмийг удаан хугацаанд уусан тохиолдолд үзэмний шүүс ууснаар калийг нөхөж өгдөг. Хаван хөөх эм их уухад биед буй калигаа алдан үүний улмаас бие сульдан шөрмөс татаж ядраад байдаг ийм үед л үзэмний шүүс ууж болно.

Дэлгэрэнгүй
Даралт ихсэхэд зуун грамм сайн уу?

Хүний бүх эд, эрхтэн 10 дахин их ачаалал даах чадвартай байдаг. Хэвийн үед булчингийн болон зүрх судасны эрхтнүүд ажиллах хэмжээнийхээ 20-30 хувийг ашигладаг байна. Халууцах, хэт ажиллах, гүйх, архи уух, саунд орох зэрэгт нүүр улайх, зүрх дэлсэх зэрэг шинж илэрдэг нь нөөцөд байсан үлдсэн хувь нь ажиллаж байгаагийн илрэл юм. Нэгэнт ийм ачаалалтай байгаа зүрхэн дээр архи уух нь нэмэлт ачаалал өгөх тул илүү их эрсдэлтэй гэсэн үг ээ. Магадгүй зүрхийг зогсоох, цус харвуулах хэмжээнд хүргэж болзошгүй тул ийм эмчилгээ огт хийж болохгүй нь байна шүү.

Дэлгэрэнгүй