Дотоод мэдээ

ТУС ЭМНЭЛГИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД “АНТИБИОТИКИЙГ ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭЕ” АЯНГ АМЖИЛТТАЙ ӨРНҮҮЛЖ БАЙНА

Тус эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” Дэлхийн 7 хоногийн хүрээнд “АНТИБИОТИКИЙГ ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭЕ” амлалтанд нэгдэх үйл ажиллагааг цахим болон гарын үсэг зурах  хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ЭМЧ, АЖИЛЧИДДАА ЗАСГИЙН ГАЗРЫН АЛБАН ДААЛГАВАР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ БОЛОН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЦУВРАЛ СУРГАЛТ ЗОХИО

Монгол Улсын Засгийн Газрын 01 дүгээр албан даалгавар, ЭМЯ-ны Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хяналтын хорооны 63 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллах хүрээнд тус эмнэлгийн нийт эмч, эмнэлгийн ажилтан, ажилчдад Эмнэлгийн захиргааны 10 тоот албан даалгаврыг нийт тасаг, төв, албадад хүргүүлж, Эмнэлгийн даргын Б/542 дугаар тушаал гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “ӨНӨӨДӨР ХИЙЖ МАРГААШИЙГ ӨӨРЧЛӨЕ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Диабетийн төв нь  “Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан олон төрлийн  үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд энэ өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр “Өнөөдөр хийж маргаашийг өөрчлөе” сэдвийн хүрээнд ард, иргэд үйлчлүүлэгч нарт зориулсан 2 дахь удаагийн өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

ТОП МОДЕЛ МАРКЕТЕР Х. БАДАМГЭРЭЛ ТУС ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАРТ СОНИРХОЛТОЙ ЛЕКЦ СОНОРДУУЛЛАА

Тус эмнэлэг 2017 оныг “Байгууллагын Соёлын Жил” болгон зарлаж олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаагын нэг нь Монголын нийгэм эдийн засгийн салбарт амжилт олсон олны танил хувь хүн, байгууллагын соёлыг амжилттай хөгжүүлж байгаа байгууллага, үндэсний томоохон аж ахуйн нэгжийн холбогдох төлөөллийг урьж, бүтэн нэг жилийн хугацаанд 14 хоног тутамд эмч мэргэжилтнүүдэдээ яриа хийлгэж, туршлага судлан, хамтран суралцдаг юм.

ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВТЭЙ ХАМТРАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Жил бүр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг зорилтот уриатай тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тэгвэл энэ жилийг “Эмэгтэйчүүд ба чихрийн шижин” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэхүү өдрийг тохиолдуулан Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь иргэд, үйлчлүүлэгч нарт зориулан 7 хоногийн аян зохион байгуулж байгуулж байна.

“АНТИБИОТИКИЙГ ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭЕ”

Антибиотикийн мэдлэг хандлагыг дээшлүүлэх 7 хоногийг Дэлхий даяар тэмдэглэж байгаатай холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудад “АНТИБИОТИКИЙГ ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭЕ” 1 сая амлалт өгөх аяныг 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 12.30 – 13.30 цагийн хооронд зохион  байгуулна.

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье

ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ

Дэлхийн чихрийн шижинтэй тэмцэх өдрийг тохиолдуулан  жирэмсний үеийн чихрийн шижинг эрт илрүүлэх, өвчтөнд гарч болох хүндрэлээс сэргийлэх, мэдлэг олгох зорилгоор “Жирэмсэн үеийн чихрийн шижин” сэдэвт өдөрлөг зохион байгуулах гэж байна.

“ЗҮРХ СУДАСНЫ ЗАРИМ ЭМГЭГИЙН ДҮРСЛЭЛ ОНОШИЛГОО” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Төрийн соёрхолт, ардын эмч, хүндэт профессор Р. Пүрэвийн нэрэмжит Дүрс оношилгооны лавлагаа төв, “Гэрлийн Пүрэв” сан байгуулагдсаны 7-н жилийн ойг тохиолдуулан “ЗҮРХ СУДАСНЫ ЗАРИМ ЭМГЭГИЙН ДҮРСЛЭЛ ОНОШИЛГОО” сэдэвт 2 багц цагийн сургалт 2017 оны 11 дүгээр сарын 03, 04-ний  өдрүүдэд Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн хурлын танхимд  зохион байгууллаа.

“Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах” нь сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Улсын гуравдугаар төв эмнэлэг “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны хүрээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх. соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран “Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах” нь сэдэвт цуврал сургалтыг шат дараалан зохион байгууллаа.

ТАРХИНЫ ХАРВАЛТТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ОЛОН ТАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 10 дугаар сарын 29-ны өдрийг “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд 2017 оныг “ТАРХИНЫ ХАРВАЛТААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЦГЭЭЕ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг ба тус өдрийг Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн зүгээс “Тархины харвалтын талаар хүн амын мэдлэгийг сайжруулж, урьдчилан сэргийлэх дадалд сургах” зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 16-наас 10 дугаар сарын 29-ны өдрийг хүртэл  14 хоногийн аяныг зохион байгуулан ажиллалаа.

ЗҮРХНИЙ ХЭМ СУДЛАЛЫН КОНФЕРЕНЦ - 2017 ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Зүрх судасны өвчлөл нь Монгол улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсоор байна. Ялангуяа зүрхний хэм алдагдлын эмгэг жилээс жилд нэмэгдсээр байгаа билээ.

МОБИКОМ КОРПОРАЦИЙН ХҮНИЙ НӨӨЦ, БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ГАЗРЫН МЕНЕЖЕР Л.МӨНХТУЯА УРИГДАЖ ЛЕКЦ УНШЛАА

2017 оны 10 дугаар сарын 31-ны тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн өглөөний сургалтанд Мобиком Корпорацийн Хүний нөөц, байгууллагын соёлын газрын менежер М.Мөнхтуяа зочин багшаар уригдаж “БАЙГУУЛЛАГЫН СОЁЛД ҮР ДҮНТЭЙ ХАРИЛЦАА БИДНИЙГ АМЖИЛТАНД ХӨТӨЛНӨ” сэдвээр маш сонирхолтой, үр өгөөжтэй лекц уншиж танилцууллаа.

ЗҮРХНИЙ ХЭМ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦ 2017

ЗҮРХНИЙ ХЭМ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦ 2017

“ТАРХИНЫ ХАРВАЛТААС СЭРГИЙЛЭХ ЯМАР ШАЛТГААН ТАНД БАЙНА ВЭ” сэдэвт сургалт

Тархины харвалтын талаар хүн амын мэдлэгийг сайжруулж, урьдчилан сэргийлэх дадалд сургах зорилгоор тус эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа болон амбулаториор үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчид, тэдний ар гэрийнхэн зориулсан “ТАРХИНЫ ХАРВАЛТААС СЭРГИЙЛЭХ ЯМАР ШАЛТГААН ТАНД БАЙНА ВЭ” сэдэвт сургалтыг 2017 оны 10 сарын 27-ны өдрийн 09-12 цагийн хооронд УГТЭ-ийн хурлын танхимд зохион байгуулах тул иргэд, үйлчлүүлэгч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

"ТАРХИНЫ ХАРВАЛТЫН ҮЕИЙН УХАМСАРТ УХААНЫ АЛДАГДАЛ, ТАРХИНЫ ҮХЛИЙН ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ" сургалт-семинар

"ТАРХИНЫ ХАРВАЛТЫН ҮЕИЙН УХАМСАРТ УХААНЫ АЛДАГДАЛ, ТАРХИНЫ ҮХЛИЙН ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ" сургалт-семинар

"Зүрх, судасны эмгэгийн дүрс оношилгоо" сэдэвт 2 багц цагийн сургалт

"Зүрх, судасны эмгэгийн дүрс оношилгоо" сэдэвт 2 багц цагийн сургалт 2017 оны 11 дүгээр сарын 03,04-ны өдрүүдэд Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн хурлын танхимд зохион байгуулагдана. Лавлах утас: 99054828, 99995470, 99903301

"Зүрхний шигдээсийн дараахи амьдрал" иргэд, эмчлүүлэгч болон ар гэрийнхэнд зориулсан сургалт

"Зүрхний шигдээсийн дараахи амьдрал" иргэд, эмчлүүлэгч болон ар гэрийнхэнд зориулсан сургалт

УГТЭ-т ҮНДСЭН БОЛОН ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ЭМНЭЛЗҮЙН СУРГАЛТАНД ШИНЭЭР ЭЛСЭГЧДЭД ЗОРИУЛСАН ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус эмнэлэгт үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр 2017-2019 онд төгсөлтийн дараах сургалтанд хамрагдах 150-иад резидент эмч, сувилагч нарт зориулсан чиглүүлэх сургалт зохион байгуулагдлаа.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ҮНДСЭН, ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШИЛ БОЛОН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАНД ЭЛСЭГЧДИЙН АНХААРАЛД

2017 оны хичээлийн жилд шинээр Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийг сонгон суралцаж байгаа ҮНДСЭН, ТӨРӨЛЖСӨН мэргэшил болон МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ сургалтанд элсэн суралцагчдад зориулсан 2017 оны 10 дугаар сарын 18, 19-ны өдөр зохион байгуулах “Чиглүүлэх сургалт” хойшилж 10 дугаар сарын 19, 20-ны өдрийн 8 цаг 30 минутанд болох тул Та бүхэн идэвхитэй хамрагдана уу.

Холбоо барих утас: 99073410, 99242795