Дотоод мэдээ

“ЭМНЭЛГИЙН УДИРДЛАГЫН НЭЭЛТТЭЙ САРЫН АЯН” ЭХЭЛЛЭЭ

Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, үйлчлүүлэгчдэд хүрсэн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх, удирдлагын зүгээс эмнэлгийн өдөр тутмын тусламж үйлчилгээнд зөвлөн туслах, үйлчилгээ үзүүлэх, захиргааны албадын ажлыг сурталчилан таниулах, удирдах ажилтнууд болон ажилтнуудын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг сайжруулан тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэх зорилгоор 2017 оны 4 дүгээр сарыг “Хамтын хүчин чармайлт” уриан дор “Эмнэлгийн удирдлагын нээлттэй сарын аян”-ыг зохион байгуулж байна.

“МЭС ЗАСЛЫН ҮЕИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦ ШИЙДЭЛ - 2017” ҮНДЭСНИЙ ГУРАВДУГААР СУРГАЛТ, СЕМИНАР

“МЭС ЗАСЛЫН ҮЕИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦ ШИЙДЭЛ - 2017” ҮНДЭСНИЙ ГУРАВДУГААР СУРГАЛТ, СЕМИНАР

Мэндчилгээ

Хүн ардынхаа эрүүл энхийг сахин хамгаалах ариун үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэн, орчин үеийн анагаах ухааны шинэ дэвшилтэд технологийг эмнэлзүйн оношилгоо эмчилгээндээ тасралтгүй нэвтрүүлэх замаар Монгол улсынхаа Эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн эмч нартаа “ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР”-ийн мэндийг хүргэж та бүхнийхээ гэр бүл, үр хүүхдэд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ЭМНЭЛГИЙН ЗАХИРГАА

ШАСТИНЧУУД ЭРДМЭЭРЭЭ ГОЁЛОО

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн эмч мэргэжилтнүүд олон улсын эмч нарын өдөрт зориулсан “Эрдмийн чуулган-2017” уламжлалт эрдэм шинжилгээний хурлаа 2016 оны 03 сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

“БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, ХӨГЖИЛД ЭМЧИЙН МАНЛАЙЛАЛ“ СЭДВЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус эмнэлэг нь 2017 оны 03 сарын 24-ны өдөр нийт эмч нарынхаа дунд “Байгууллагын соёл хөгжилд эмчийн манлайлал” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

“БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУДЫН ХАРИЛЦААНЫ ЁС ЗҮЙН ЗАРЧМЫГ МӨРДҮҮЛЭХ НЬ” ЁС ЗҮЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус эмнэлэг 2017 оныг “Байгууллагын соёлын жил” болгон зарласантай холбогдуулан байгууллагын ажилтнуудад харилцааны ёс зүйн зарчмыг мөрдүүлэх, ёс зүйн алдаа, зөрчлөөс сэргийлэх зорилгоор “Байгууллагын ажилтнуудын харилцааны ёс зүйн зарчмыг мөрдүүлэх нь” ёс зүйн хэлэлцүүлэгийг үе шаттайгаар зохион байгуулж байна.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” ДУУТ ДОХИОГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 03 сарын 23-нд “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх” дуут дохиогоор тус эмнэлгийн 41 тасаг, алба, нэгжийн 465 эмч, ажилчид оролцлоо. Дадлага сургуулалтын талаарх мэдээллийг NTN телевизээр сурталчлах үйл ажиллагааг зохион байгууллаа.

“ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 67 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон зарлаж байгаатай холбогдуулан тус эмнэлгийн Гамшгаас хамгаалах штабаас ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

“Эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлал хооронын уялдаа холбоо, өвчтөн шилжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар” хэлэлцүүлэг

Улсын гуравдугаар төв эмнэлгийн санаачлагаар “Эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлал хооронын уялдаа холбоо, өвчтөн шилжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

“ЭРҮҮЛ ХООЛ-ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙР” ХООЛНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус эмнэлгийн Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн алба нь “Хоол үйлдвэрлэлийн чанар хүртээмжийг дээшлүүлэх нь” 3 сарын аяныг өрнүүлж байгаа билээ.

ЭТҮ-ний шатлал хоорондын уялдаа холбоо, өвчтөн шилжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн санаачлагаар “Эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлал хоорондын уялдаа холбоо, өвчтөн шилжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

ХҮҮХЭД, БАГАЧУУДАД ЗОРИУЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Олон Улсын сувилагч нарын өдрийг эрүүл мэндийн салбарын хэмжээнд “Эх хүүхдийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулья” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх болсонтой холбогдуулан УГТЭ-ийн Сувилахуйн албанаас 2017 оны 03 сарын 17-ны өдөр Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 104-р цэцэрлэгийн хүүхэд багачууд, багш нарт эрүүл мэндийн боловсрол олгох өдөрлөгийг зохион байгууллаа.

“ЭМЧЭЭ ТАНД БАЯРЛАЛАА” ТАЛАРХАЛЫН АЯН

Тус эмнэлэг жил бүрийн 03 сарын 30-ны өдрийн “Олон улсын эмч нарын өдөр”-ийг угтаж эмнэлгийн эмч мэргэжилтний эрхэм үйлсийг олон нийтэд таниулж сурталчлах, дэмжлэгт орчинг сайжруулах, тэдний нийгмийн баталгаа, ёс зүй харилцаа хандлагыг сайжруулах замаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар үр дүнг сайжруулж эрчимжүүлэх, үйлчлүүлэгчээ дээдэлсэн байгууллагын соёлыг өргөжүүлэн дэлгэрүүлэх зорилгоор “Эмч мэргэжилтний нэрэмжит сар“-ын аяныг “Эмч хүн жаргалын ээж” уриан доор 2017 оны 03 сарын 01 өдрөөс 03 дугаар сарын 31 өдрийн хооронд зохион байгуулж байгаа билээ. 

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ ХЭРЭГЛЭГЧЭЭР ШАЛГАРЛАА

Улаанбатаар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь түүхт 85 жилийн ойгоо тохиолдуулан шилдэг 30 хэрэглэгчээ тодруулан хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа. Шилдэг хэрэглэгч хүндэтгэлийн арга хэмжээг 2007 оноос хойш 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нийт 46 хэрэглэгч шилдгээр тодорч байжээ. 

БӨӨР ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын 2 дахь долоо хоногийн Пүрэв гарагт “Бөөр хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэхүү өдрийг 2006 онд Олон Улсын Бөөр Судлаачдын Нийгэмлэгээс бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор анх тэмдэглэж эхэлсэн байна. 

СОНСГОЛ ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас жил бүрийн 3 дугаар сарын 03-ний өдрийг “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” болгон зарласан.
Энэхүү өдрийг тохиолдуулан УГТЭ-ийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасгаас “Сонсголдоо хөрөнгө оруулалт хийцгээе” уриатай өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр “Сонсголоо хэрхэн хамгаалах вэ, чихэвчний хөгжмийн хор уршиг” сэдвүүдээр мэдээлэл, сургалт хийж чих, хамар, хоолой болон сонсголын кабинетаар 54 хүнд үзлэг оношилгоо хийж, 65 хүнд зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллаа.

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭХ 20 САНАМЖ

Бидний амьдралын амин чухал хэрэглээ болсон эрчим хүчээ хэмнэх санамжуудыг хүргэж байна. 

ТА ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭВЭЛ ЯМАР УРАМШУУЛАЛ ЭДЛЭХ ВЭ?

Хэнд хамаатай вэ ?

Эрчим хүч хэрэглэдэг хэн бүхэнд

Эрчим хүч хэмнэлтийн хуульд юу гэж заасан бэ ?

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулиарУИХ, Засгийн газар, эрчим хүчний мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх байгууллага болон хэрэглэгч хоорондын харилцааг зохицуулна.

ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭХ ЭНГИЙН АРГУУД

Тун саяхан цахилгаан эрчим хүчний үнийг нэмсэн. Цаашдаа ч цахилгаан эрчим хүчний үнэ жил ирэх тусам нь нэмэгдэх нь гарцаагүй. Төрийн компаниудыг алдагдалгүй ажилладаг болгоё, зах зээлийн бодит үнэ гээч зүйлд хэрэглэгчдийг сургая, бодит хэрэглээгээрээ амьдарцгаая гэх мэт уриа хүчтэй болж байгаа болохоор арга ч үгүй. Мэдээж хоногийн дийлэнхийг ажил дээрээ өнгөрүүлдэг ганц бие, эсвэл хүүхэдгүй, цөөн ам бүлтэй бол цахилгааны мөнгө их гардаггүй гээд хэмнэх гэж яарахгүй байж болох. Харин ам бүл олонтой, өдөрт хөгшид хүүхэд гэрт байдаг бол цахилгаан хэмнэх нь өрхийн төсвийг ихээхэн хөнгөлж өгөх нь гарцаагүй. Ялангуяа шөнө нь урт, хүйтэн болж байгаа өвлийн улиралд. Нэг их хэцүү биш тул та хэрэглэж туршаад хэр их мөнгө хэмнэж байгаагаа шалгаад үзэхэд илүүдэхгүй л байх.