Дотоод мэдээ

ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭХ ЭНГИЙН АРГУУД

Тун саяхан цахилгаан эрчим хүчний үнийг нэмсэн. Цаашдаа ч цахилгаан эрчим хүчний үнэ жил ирэх тусам нь нэмэгдэх нь гарцаагүй. Төрийн компаниудыг алдагдалгүй ажилладаг болгоё, зах зээлийн бодит үнэ гээч зүйлд хэрэглэгчдийг сургая, бодит хэрэглээгээрээ амьдарцгаая гэх мэт уриа хүчтэй болж байгаа болохоор арга ч үгүй. Мэдээж хоногийн дийлэнхийг ажил дээрээ өнгөрүүлдэг ганц бие, эсвэл хүүхэдгүй, цөөн ам бүлтэй бол цахилгааны мөнгө их гардаггүй гээд хэмнэх гэж яарахгүй байж болох. Харин ам бүл олонтой, өдөрт хөгшид хүүхэд гэрт байдаг бол цахилгаан хэмнэх нь өрхийн төсвийг ихээхэн хөнгөлж өгөх нь гарцаагүй. Ялангуяа шөнө нь урт, хүйтэн болж байгаа өвлийн улиралд. Нэг их хэцүү биш тул та хэрэглэж туршаад хэр их мөнгө хэмнэж байгаагаа шалгаад үзэхэд илүүдэхгүй л байх.

ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭХИЙН ТУЛД МӨНГӨНИЙ ГАЧИГДАЛД ОРОХГҮЙ БАЙХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ  

Бүлэн хайлуулах эмчилгээнээс гадна хэдэн арван саяар үнэлэгдэх өндөр өртөгтэй эмчилгээг эх орондоо эдийн засгийн дарамт багатайгаар хийлгэсэн монголчуудын тоог харвал 2016 онд нийт 4143 хүний 13 төрлийн мэс засал, мэс ажилбарын тусламж үйлчилгээнд 15.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсон байна. Эмч мэргэжилтнүүд ч ур чадвараа гарган дэлхийн анагаах ухааны ололт амжилтаас хоцролгүй суралцаж, улам олон хүнд тусламж үйлчилгээ үзүүлэх таатай нөхцөл бүрджээ. Энэ талаар ШУГТЭ-ийн удирдлагууд, зөвлөх профессор, эмч докторуудтай ярилцсанаа уншигч та бүхэнд товчлон хүргэж байна.  

Сар шинийн мэндчилгээ

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, ажилчид болон эрүүл мэндийн салбарын нийт ажилтнууддаа айлчлан ирж буй Алтан унжлагат гал тахиа жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, төр улсаараа элбэг, дэлбэг, төрөл садан хотлоороо сайхан шинэлэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ОНЫ ШИЛДЭГ ЭМЧЭЭР ШАЛГАРЛАА

Тус эмнэлгийн Зүрхний мэс заслын тасгийн эрхлэгч, зүрхний мэс засалч эмч ЦЭДНЭЭГИЙН ДАВААЦЭРЭН 2016 оны “ШИЛДЭГ ЭМЧ” мэргэжилтнээр шалгарлаа. 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2016 ОНЫ “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-ААР ШАЛГАРЛАА

2017 оны 2 сарын 20-22-ны өдрүүдэд Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ - 2017” сэдэв дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд ЭМЯ-ны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн эрүүл мэндийн байгууллагын 200 гаруй удирдах ажилтан оролцож, 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж байна.

ЭМГЭГ СУДЛАЛЫН ТАСАГТ “ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ӨРӨӨ”-Г ШИНЭЭР АШИГЛАЛТАНД ОРУУЛЛАА

Тус эмнэлгийн эмгэг судалын тасагт үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх зорилгоор 54м2 бүхий “Салах ёс гүйцэтгэх ёслолын өргөө”, 22м2 бүхий үүдний хүлээлгийн өрөөнүүдийг шинээр засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг хийж ашиглалтанд орууллаа.

“АМЬДРАЛЫН БУРУУ ХЭВ МАЯГААС ШАЛТГААЛСАН ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” ИРГЭДЭД ЗОРИУЛСАН НЭЭЛТТЭЙ СУРГАЛТ

Тус эмнэлгийн “Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх сургалт судалгааны төв”-өөс сар бүрийн 3 дахь долоо хоногийн Баасан гариг бүрийн 14 цагаас “Амьдралын буруу хэв маягаас шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлье” сэдэвт иргэд үйлчүүлэгч нарт зориулсан нээлттэй цуврал сургалтыг зохион байгуулаж байна.

ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ НЭГЖТЭЙ БОЛЛОО

Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандарт шаардлагыг хангасан орчин үеийн өдрийн эмчилгээ, үйлчилгээний нэгжийг эмнэлгийн Зөвлөх поликлиникт байгуулж 2017 оны 02 дугаар сарын 10-ний өдөр нээлтийн үйл ажиллагаа хийлээ.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН “МӨНГӨН ӨВӨЛ-2017” ЦАСНЫ БАЯР БОЛЛОО

Эмнэлгийн хамт олны “Мөнгөн өвөл–2017” цасны баярыг “UB Resort” цаны баазад өнгөрсөн бямба гарагт тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү баяр нь ажилчдын дунд хамт олны нэгдмэл санаа зорилгыг идэвхижүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, амралтын өдрийг цэвэр агаарт зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. 

“ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Эмнэлгийн захиргаа, Улаанбаатар хотын цагдаагийн дөрөвдүгээр хэлтэс, Эрчим харуул хамгаалалтын албатай хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт 1 сарын аяныг зохион байгуулж байна. 

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ НЬ НИЙСЛЭЛИЙН 2016 ОНЫ ШИЛДЭГ БИЕИЙН ТАМИРЫН ХАМТЛАГААР ШАЛГАРЛАА

Манай эмнэлэг нь Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд байгууллага хамт олны эрүүл мэнд, бие бялдарыг чийрэгжүүлэх чиглэлээр санаачлагатай ажиллаж дүүргийн харьяа байгууллагуудаас 2016 оны биеийн тамирын “Шилдэг хамтлаг”-аар шалгарлаа.

“РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН ЁС ЗҮЙ, ХАРИЛЦАА ХАНДЛАГЫГ САЙЖРУУЛАХ НЬ” САРЫН АЯН

Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулсан “Резидент эмч нарын ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах нь” сарын аяны хүрээнд зохион байгуулсан үзүүлэх сургалтын тэмцээнд тус эмнэлгийн резидент эмч нарын баг II байр эзэллээ.

АМБУЛАТОРИ, ОНОШЛОГООНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ 2 ЭЭЛЖЭЭР ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 сарын 31-ны А/48 тоот тушаалын дагуу тусламж үйлчилгээний ачааллыг тэнцвэржүүлэн хүлээгдэл чирэгдлийг багасгах зорилгоор тус эмнэлгийн амбулатори, оношлогооны тасгууд өнөөдрөөс эхлэн оройн 20 цаг хүртэл өдөр бүр 2 ээлжээр ажиллаж эхэллээ. Тус эмнэлэг нь улсын хэмжээний зүрх, мэдрэлийн лавлагаа төв эмнэлгийн хариуцлагатай үүргийг гүйцэтгэн ажилладаг тул дээрхи чиглэлийн үзлэг, оношлогооны хүлээгдэл, дараалал байнгын ачаалалтай байдаг.

“ШАСТИНЫ ЗАЛУУЧУУД” БАГ “СЭРЭЛТ-II” РЕАЛИТИ ШОУНД “СОШИАЛААР ХАМГИЙН ИХ САНАЛ АВСАН БАГ”-ААР ШАЛГАРЛАА

2017.01.29-ны өдөр Монголын хамгийн анхны эмч мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулсан “Сэрэлт-2” реалити”шоуны сүүлийн шатны шалгаруулалт болж УГТЭ-ийн “Шастины залуучууд” баг Сошиалаар хамгийн их санал авсан багаар шалгарлаа.

"Сэрэлт-2" реалити шоу

Шастинчуудаа!

"ШАСТИНЫ ЗАЛУУЧУУД" багаа дэмжицгээе.

ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдлийн даатгалын тухай хуулийн төсөлд санал авч байна. Саналаа эмнэлгийн Share дотор Удирдлагын баг - БТМЭОД Х.Бат-Ирээдүй - Санал авах хавтсанд хийнэ үү.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ТАВ ТУХТАЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛСЭН ХҮЛЭЭЛГИЙН ӨРӨӨГ АШИГЛАЛТАНД ОРУУЛЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь иргэд, үйлчлүүлэгчдэд тав тухтай орчинг бүрдүүлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах, байгууллагын соёлыг эрхэмлэсэн эрүүл мэндийн байгууллага болохоор санаачлага гарган ажиллаж байна.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ХУРЛЫН ТАНХИМ ИЖ БҮРЭН ЗАСВАРЛАГДЛАА

“Зүрх судасны төв, эх нярайн эрүүл мэнд ба цахим эрүүл мэндийн өргөжилт МОН005” төслийн хүрээнд Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (Lux-Dev)-ийн санхүүжилтээр  Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн хурлын заалны их засвар, дээврийн засвар үйлчилгээний ажил хийгдэн 2017 оны 1 сарын 17-ны өдөр нээлтийн үйл ажиллагаа болж, ашиглалтанд хүлээн авлаа.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН 2016 ОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Тус эмнэлэг нь 2016 оны 12 сарын 29-ны өдөр 2016 оны шилдгүүдээ тодруулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг “ONE EVENT HALL” ресторанд зохион байгууллаа. 2016 оны шилдгүүдийг тодруулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг П.Алтанцэцэг даргатай Мэдрэлийн төв (Мэдрэлийн мэс заслын тасаг, Мэдрэл судлалын тасаг, Харвалтын тасаг)-ийн хамт олон зохион байгуулалтыг хариуцан ажиллалаа.

Эмч, эмнэлгийн мэргэжилтний стрессийн түвшин тогтоох сорилын дүн

XII/20-XII/22 өдрүүдэд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс “Стрессийн түвшин тогтоох” сорилыг тестээр авсан. Сорилд ний 145 хүн оролцсоноос 62 эмч, 83 сувилагч хамрадсан. Оролцогчдын 24% нь Эрүүл мэнд маш сайн, 21% нь Хэвийн, 42% нь Стрессийн өмнөх байдалд, 13% нь Стресстэй байна гэж дүгнэгдсэн байна.