Дотоод мэдээ

“ДҮЛИЙРЭЛ, СОНСГОЛ, БУУРАЛТААС СЭРГИЙЛЬЕ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ

Тус эмнэлгийн Зөвлөх поликлиникийн “ЭРҮҮЛ ЗАН ҮЙЛД СУРАЛЦАЦГААЯ!“ өдөрлөгийн ээлжит дугаараар “Дүлийрэл, сонсгол, бууралтаас сэргийлэх нь” , “ Өтгөн хаталт ба зохистой хооллолт” сэдвүүдээр 2016.11.01-ны өдөр зохион байгууллаа. 

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛЪЯ” 30 ХОНОГИЙН АЯН

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛЪЯ” 30 ХОНОГИЙН АЯН

“Эх барих-эмэгтэйчүүд ба хүүхдийн зарим эмгэгийн дүрс оношилгоо” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

ШУГТЭ-ийн Монгол улсын төрийн соёрхолт, ардын эмч, хүндэт профессор Р.Пүрэвийн нэрэмжит Дүрс оношилгооны лавлагаа төв байгуулагдсаны 6 жилийн ойд зориулсан “Эх барих-эмэгтэйчүүд ба хүүхдийн зарим эмгэгийн дүрс оношилгоо” сэдэвт сургалт 2016 оны 11 сарын 4, 5-нд ШУГТЭ-ийн хурлын зааланд зохион байгуулагдлаа.

"ЭМНЭЛЗҮЙН ЭМ ЗҮЙЧДИЙН ЭРДМИЙН ЧУУЛГАН" зохион байгуулагдлаа

Улсын гуравдугаар төв эмнэлэг, АШУҮИС-ийн Эм зүй, Био-Анагаахын сургууль, Эмзүйн шинжлэх ухааны их сургууль, Монголын эмнэлзүйн эм зүйчдийн хөгжил нийгэмлэг хамтран “Бидний алхам-2016” эмнэлгийн эм зүйчдийн эрдэм шинжилгээний бага хурлыг 2016 оны 10 сарын 27-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэгт зохион байгууллаа.

“ТАРХИНЫ ХАРВАЛТТАЙ ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ТЭМЦЭХ ӨДӨР” -2016

УГТЭмнэлэг “Тархины харвалтттай дэлхий нийтээрээ тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан “Тархины харвалт нь эмчлэгдэх боломжтой. Үүнд мэдлэг, арга зам үйл ажиллагаа чухал” уриан дор 2016.10.27-нд зохион байгууллаа.

"ЁС ЗҮЙ, ХАРИЛЦАА ХАНДЛАГА-ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРТ НӨЛӨӨЛӨХ НЬ" сэдэвт өдөрлөг

Эмнэлэг дээр зохиогдож байгаа “Эрүүл мэндийн салбарын ил тод, шударга байдал, ёс зүйг дэмжих аян”-ы хүрээнд эмнэлгийн Ёс зүйн салбар хороо үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн дунд “Ёс зүй, харилцаа хандлага эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт нөлөөлөх нь” сэдэвт өдөрлөгийг 2016 оны 10 дугаар сарын 27 өдөр зохион явууллаа.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ҮНДСЭН, ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШИЛ БОЛОН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАНД ЭЛСЭГЧДИЙН АНХААРАЛД

2016 оны хичээлийн жилд шинээр Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийг сонгон суралцаж байгаа ҮНДСЭН, ТӨРӨЛЖСӨН мэргэшил болон МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ сургалтанд элсэн суралцагчид тус эмнэлэгт ирэхдээ дараах бичиг баримттай ирж бүртгүүлнэ үү.

“Антибиотикийн зохистой хэрэглээ” өдөрлөг зохион байгуулав.

Тус эмнэлгийн Эмзүйн алба, Сувилгааны алба, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран 2016 оны 10 сарын 24-нд “Антибиотикийн зохистой хэрэглээ” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа.

“Үйлдвэрчний Эвлэлийн Хороо”-ны нэрэмжит гар бөмбөгийн аварга баг шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа

“Үйлдвэрчний Эвлэлийн Хороо”-ны нэрэмжит гар бөмбөгийн аварга баг шалгаруулах тэмцээн 10-р сарын 22-ны бямба гаригт болж нийт 37 тасаг нэгжийн 32 баг тамирчид оролцлоо.

“НЭГ ЗҮРХ, НЭГ СЭТГЭЛ” сэдэвт сургалт

ШУГТЭмнэлгийн Гемодиали эмчилгээний тасаг нь Эмчилгээний хоол үйлдвэрлийн алба, Эм зүйн албатай хамтран 2016 оны 10 сарын 19-нд хүлээгдлээс архаг диализд шинээр орсон 14 эмчлүүлэгчид, тэдний ар гэрт зориулсан “НЭГ ЗҮРХ, НЭГ СЭТГЭЛ” сэдэвт 4 дэхь удаагийн сургалтыг “ХАМТДАА БҮХНИЙГ ДАВАН ТУУЛНА” уриан доор зохион байгууллаа.

“ОЛНЫ ХҮЧ ОЛОМГҮЙ ДАЛАЙ"

2016 оны 04-р сарын 04-нд ШУГТЭмнэлгийн Сувилахуйн албаны 24 ахлах сувилагч болон 326 сувилагч, тусгай мэргэжилтнүүд хамтран 4 сая төгрөгийн өртөгөөр Сэргээн засах эмчилгээний тасгийн коридорыг засварлаж “Олны хүч оломгүй далай” сувилагч нарын нэрэмжит коридор болгож байсан бол энэ удаа буюу 2016.10.18-нд тус коридорт 3D зураг зуруулж эмнэлгийнхээ өнгө үзэмжийг нэмсэн байна.

“Таргалалт өвчнөөс урьдчилан сэргийлье ” сэдэвт өдөрлөг зохион байгуулагдлаа

ЭРҮҮЛ ЗАН ҮЙЛД СУРАЛЦАЦГААЯ! “ цуврал өдөрлөгийн ээлжит дугаар “Таргалалт өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдвийн хүрээнд Зөвлөх Поликлиникийн ЭЗҮТССТ- ийн бестульд 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх сургалт сурталчилгааны төв, Сэргээн засах эмчилгээний тасаг, Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн алба хамтран зохион байгуулав.

“СУВИЛАГЧ ТАНДАА ТУСАЛЪЯ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ

ШУГТЭ-ийн захиргаа, Зөвлөх поликлиник, Даатгал бүртгэл мэдээллийн албатай хамтран ”Сувилагч тандаа тусалья” сэдэвт өдөрлөгийг 2016 оны 10 сарын 15-ний өдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд эмнэлгийн удирдлага болон холбогдох тасаг, нэгжийн дарга, эрхлэгч, үйлдвэрчний хорооны төлөөлөгчид оролцож өдөрлөгийн зорилго, ач холбогдлын талаар танилцууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ТАРХИ, МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН АЛБА ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ

Анагаах ухааны харьцангуй залуу салбар болох мэдрэлийн мэс заслын алба нь манай оронд 1960-аад оноос нэвтэрч эхэлсэн түүхтэй. Анх 1966 оны 10 дугаар сарын 12-нд анхны Мэдрэлийн мэс заслын эмч Ж.Хайрулла нь тархины хавдрыг авах мэс заслыг хийснээр мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээ өнөөг хүртэл хөгжиж эхэлсэн юм.

“Дэлхийн хүнсний өдөр” өдөрлөг болж өндөрлөв

Жил бүрийн 10-р сарын 16-нд “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тэмдэглэдэг. Энэ өдрийг угтан иргэд үйлчлүүлэгчдэд эрүүл зөв хүнс сонгон хэрэглэх, хоол хүнснээс шалтгаалсан өвчлөлд өртөхгүй байх мэдлэгийг олгох зорилгоор 2016 оны 10-р сарын 14-ний өдөр эмнэлгийн төв хаалганы хүлээлгийн танхимд Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн алба ЭЗҮТМСТ-тэй хамтран өдөрлөг зохион байгууллаа.

П.Н.ШАСТИНЫ НЭРЭМЖИТ УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН АВТО ЗОГСООЛЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Улаанбааатар хотын захирагчийн ажлын албанаас УГТЭмнэлгийн урд талд 320 метр урттай 3500м2 бүхий авто машины зогсоолыг богино хугацаанд чанартай сайн гүйцэтгэж ашиглалтанд орууллаа.

“ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ

П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлэг 2016.10.13-нд “Шинэ технологи нэвтрүүлэгч эрүүл мэндийн байгууллага” нээлттэй хаалганы өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр иргэд, үйлчлүүлэгчид шинээр нэвтрүүлсэн эмчилгээ, үйлчилгээний талаар танилцуулж, зөвлөгөө зөвлөмж өгч, үзлэг оношилгоо хийлээ.

Мэдрэл судлалын тасаг “НАСТНЫ НЭГ ӨДӨР” өдөрлөг зохион байгууллаа

УГТЭ-ийн Мэдрэл судлалын тасгийн зохион байгуулсан “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөр, “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “НАСТНЫ НЭГ ӨДӨР” өдөрлөг зохион байгууллаа.

АХА тэмцээн зохион байгууллаа

Эмнэлэг дээр 10-р сарын 1-ээс 31-ний хооронд зохион байгуулагдаж байгаа “Эрүүл мэндийн салбарын ил тод, шударга байдал, ёс зүйг дэмжих сарын аян”-ы хүрээнд Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн салбар хорооноос эрүүл мэндийн салбарын ил тод шударга байдал, ёс зүйг төлөвшүүлэх чиглэлээр улсын хэмжээнд болон салбар, байгууллагын хэмжээнд мөрдөгддөг эрх зүйн актуудыг сурталчлан таниулах, эмч, ажиллагсдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор эмнэлгийн нийт тасаг, албадын эмч, ажиллагсдыг хамруулсан АХА тэмцээнийг 10-р сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулав.

“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай” сэдэвт өдөрлөг зохион байгууллагдлаа

ЭРҮҮЛ ЗАН ҮЙЛД СУРАЛЦАЦГААЯ! “ цуврал өдөрлөгийн элжит дугаар “Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай” сэдвийн хүрээнд Зөвлөх Поликлиникийн ЭЗҮТССТ –ийн (№149) бестульд 2016 оны 10 дугаар сарын 11-ны өдөр боллоо.