Дотоод мэдээ

Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье.

Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье. САЙХАН НААДААРАЙ

Мэндчилгээ

Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө авъяас билэг, ур ухаан, нандин чанар, хөдөлмөр зүтгэлээ зориулж Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан Мэдрэлийн мэс заслын ахмад эмч Ш.Болд, Алтан гадас одонгоор шагнагдсан Зүрхний төвийн дарга Д.Мөнгөнчимэг, Лабораторийн нэгдсэн тасгийн лаборант С.Элбэгзаяа нарт баяр хүргэж, ажлын амжилт, сайхан сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Люксембургийн төслийн хүрээнд 10 өвчтөнд өндөр өртөгтэй зүрхний мэс заслыг амжилттай хийв.

2015 оны 06 сарын 27-ны өдрөөс 07 сарын 03-ны өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын Люксембургийн Их Гүнт улсын Зүрх судасны төвийн А.Шарпентье ахлагчтай зүрхний мэс заслын багтай (хүүхдийн мэс засалч Ф.Бийо, 1 перфузиологич, 1 мэс заслын сувилагч, 1 зүрхний ЭХО-ны мэргэжилтэн, 2 эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер бүхий) хамтран ажилласан болно.

УГТЭ-ийн Зүрхний төвийн “Зүрх судасны үндэсний конференц 2015” амжилттай зохион байгуулагдав.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний төвийн “Зүрх судасны үндэсний конференц 2015” амжилттай зохион байгуулагдав. Монгол улсын Зүрх Судасны Төвийн Эрдмийн Чуулган 2015-ын хүрээнд болж буй “Зүрх Судасны Үндэсний Конференц 2015” энэ жил 13 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байна.

БГД-ИЙН ЗАСАГ ДАРГЫН 2015 ОНЫ 1/514 ДҮГЭЭР ЗАХИРАМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭН, УЛСЫН ИХ БАЯР НААДМЫГ ТОХИОЛДУУЛАН ХИЙСЭН БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙВ.

П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн гадаа талбайн их цэвэрлэгээ, тохижилт үйлчилгээг хийх ажлыг 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулж, 399 ажиллагсад идэвх санаачилгатай оролцлоо. Тохижилтонд зориулан 680000 төгрөгний будаг, шохой, цэцэг, зүлэгний үр зэргийг авлаа. Бүх нийтийн их цэвэрлэгээний хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

Нүдний мэс заслын тасагын тоног төхөөрөмжийн нээлт

П.Н.Шастины нэрэмжит УГТЭ-ийн зөвлөх поликлиникийн нүдний мэс заслын кабинет-д “Нүдний хугарлын гажиг тодорхойлох авто рефрактометр” , “Нүдний даралтыг автоматаар хэмжигч тонометр” оношлогооны 2 багажыг эмнэлгийн захиргаа хүлээлгэн өгч суурилуулах үйл ажиллагаа болов.

“Газар хөдлөлтийн гамшгийн үед хотын дотор эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт ОУ-ын сургалт, дадлага сургуулилтад оролцлоо

Тус эмнэлгийн Гамшгийн штаб нь 2015 оны 06 дугаар сарын 22 - 26-ны өдрүүдэд улсын Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах албаны Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлэгтэй хамтран “Газар хөдлөлтийн гамшгийн үед хотын дотор эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт олон улсын сургалт, дадлага сургуулийн үйл ажиллагаанд эрүүл мэндийн салбарыг төлөөлөн оролцлоо.

Монгол улсанд анх удаа зүрхний гурван хавлагыг нэгэн зэрэг солих мэс заслыг амжилттай хийв.

2015 оны 5-р сарын 25-ны өдөр төлөвлөгөөт журмаар, ерөнхий унтуулгатай, цусны зохиомол эргэлт (ЦЗЭ)-ийн нөхцөлд гол судасны болон хоёр хавтаст хавхлагыг механик хавхлагаар солих, гурван хавтаст хавхлагыг нөхөн сэргээх мэс засал хийхээр шийдвэрлэсэн. Уг хагалгаанд Н.Баасанжав, Ц.Даваацэрэн, Б.Булган, Ч.Төвжаргал, Б.Түмэнжаргал нар болон ШУГТЭ-ийн Зүрх Судасны Мэс Заслын Багынхан орж амжилттай хийж гүйцэтгэлээ.

“ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ-2015” ТЭМЦЭЭНИЙ ШАТРЫН ТӨРӨЛД ЭРҮҮЛ МЭНД СПОРТЫН ЯАМНЫХАН ТЭРГҮҮЛЛЭЭ

Төрийн захиргааны байгууллагуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "Засгийн газрын цом 2015 " тэмцээн болж байна. Шилжин явах цомын төлөөх тэмцээнд энэ жил 15 яам, Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тамирчид спортын дөрвөн төрлөөр өрсөлдлөө. Өнгөрсөн амралтын өдрүүдэд шатарын тэмцээн боллоо. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй багийн нийт 100 гаруй тамирчид оролцлоо. Тэмцээний нийлбэр дүнг хүснэгтээр харуулж байна.

“ТАНД ТУСЛАЯ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг хангах, сэтгэлд нийцсэн найман үйлчилгээг хэрэгжүүлэн “Үйлчлүүлэгч төвтэй” эмнэлгийн тусламж үйлчилгээний ил тод байдлыг хангах, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, тэдний сэтгэл ханамжийг дээшлүүлэх, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор иргэд, үйлчлүүлэгчдэд чиглэсэн “ТАНД ТУСЛАЯ” нээлттэй хаалганы өдөрлөг 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Зөвлөх поликлиникт зохион байгуулагдлаа.

Лабораторын чанарын гадаад үнэлгээнд оролцогчдод зориулав.

Лабораторын чанарын гадаад үнэлгээнд оролцогчдод зориулав.

“Судлаач-2015” эрдэм шинжилгээний III хурал амжилттай болж өнгөрлөө.

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Бөөр дотоод шүүрлийн эрхтэн судлалын тасгийн их эмчийг түр хугацаагаар /1 жил/ ажилд авна.

Улаан бурхан өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай нийтийн сургалт зохион байгуулагдлаа

Улаан бурхан өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан сэрэмжлүүлэх зорилгоор Сургалт судалгаа эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн албанаас ХӨСҮТ-тэй хамтран сургалт зохион байгууллаа. Сургалтанд ХӨСҮТ-ийн эмч А.Болормаа улаан бурхан өвчний тархвар судлал, халдвараас сэргийлэх нь, ХӨСҮТ-ийн эмч Ж.Улаан улаан бурхан өвчний үеийн эмнэл зүй, эмчилгээ, оношилгоо сэдвээр мэдээлэл хүргэлээ. Тус сургалтанд эмнэлгийн нийт 170 гаруй ажилчид хамрагдлаа.

ШУГТЭ-ИЙН МЭДРЭЛИЙН ТӨВИЙН ҮНДЭСНИЙ ХОЁРДУГААР КОНФЕРЕНЦИ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ШУГТЭ-ийн Мэдрэлийн төвийн зохион байгуулсан “МОНГОЛ УЛС ДАХЬ ТАРХИНЫ СУДАСНЫ ЭМГЭГИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНД ГАРЧ БУЙ ШИНЭ АМЖИЛТ, ХЭТИЙН ТӨЛӨВ” сэдэвт үндэсний хоёрдугаар конференци 2015 оны 05 сарын 15 нд ЭМСЯ-ны сургал мэдээллийн төвийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

ОЛОН УЛСЫН РОТАРИЧУУДААС НАНО ТЕХНОЛОГИЙН УС ЦЭВЭРШҮҮЛЭГЧ ТӨХӨӨРӨМЖ ХАНДИВЛАВ

2015 оны 5 дугаар сар 17-ны өдөр Олон Улсын Ротари байгууллагын Япон улсын 2790, 2640 бүс, Хонконг, Макао, Монгол улсуудын 3450 бүсийн Ротари клубуудээс хамтарч хэрэгжүүлсэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой “Global Grant” буюу “Даяаршлын Тусламж” төслийн хүрээнд тус эмнэлэгт 72 мянган америк долларын өртөг бүхий Нано технологитой RO ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг суурилуулж, хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болж өнгөрлөө.

“ТАРХИНЫ ХАРВАЛТЫН ҮЕИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦ ШИЙДЭЛ” ҮНДЭСНИЙ АНХДУГААР СУРГАЛТ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгээс “Олон Улсын Сувилагчдын Өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд “ТАРХИНЫ ХАРВАЛТЫН ҮЕИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦ ШИЙДЭЛ” сэдэвтэй Үндэсний анхдугаар сургалт семинарыг 2015 оны 05 сарын 14, 15-ны өдрүүдэд ЭМЯ-ны Сургалт Мэдээллийн Төвийн хурлын танхимд зохион байгууллаа.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгаагаар хангах өдөр-ийн хүрээнд нээлттэй хаалганы

“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгаагаар хангах өдөр” сэдэвт өдөрлөгийг 2015 оны 5 дугаар сар 13-ны өдөр 10 цагт ШУГТЭ-ийн Зөвлөх поликлиникийн 2-р давхар, үйлчлүүлэгчдийн нийтийн зааланд зохион байгуулав. Өдөрлөгт ССЭМХА-ны дарга Ш.Алтанцэцэг, эрүүл мэндийн сургагч багш Т.Гэрэлчимэг нар нээв.

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо шинэчлэгдэн байгуулагдав.

Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 92-р тушаалаар Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны дүрмийг шинэчлэн баталсантай холбогдуулан тус эмнэлгийн Ёс зүйн салбар хороо шинэчлэн байгуулагдаж анхны хуралдаанаа хийлээ.

Зүрхний хурц дутагдлын орчин үеийн менежмент ба ирээдүйн чиг хандлага сэдвээр Сингапурын Зүрх судасны үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд

2015 оны 5-р сарын 8 өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний төв болон Сингапур Улсын Зүрх судасны үндэсний төвтэй хамтарч сургалт семинар амжиллтай зохион байгуулагдлаа.

Сувилагч нартаа олон улсын сувилагчийн өдрийн баярын мэнд хүргэе.

П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн сувилагч нартаа олон улсын сувилагчийн өдрийн баярын мэнд хүргэе.