Дотоод мэдээ

Төгсөлтийн дараах сургалтанд элсэгчдэд зориулан чиглүүлэх сургалт зохион байгууллаа.

2014-2016 оны хичээлийн жилд үндсэн болон , төрөлжсөн мэргэшил, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр төгсөлтийн дараах сургалтанд элсэгчдэд зориулан Сургалт судалгаа эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн албанаас /ССЭМХА/ 10 сарын 16,17 –ны өдрүүдэд чиглүүлэх сургалт зохион байгууллаа.

Төрөлжсөн мэргэжлийн сувилахуйн тусламж үйлчилгээнд сувилагч мэргэжилтний оролцоо сэдэвт өдөрлөг

ШУГТЭ-ийн Сувилахуйн албанаас “Төрөлжсөн мэргэжлийн сувилахуйн тусламж үйлчилгээнд сувилагч мэргэжилтний оролцоо” сэдэвт өдөрлөгийг 2014.10.16-нд

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-Т ОРОЛЦЛОО

Шинэчлэлийн Засгийн Газраас авч хэрэгжүүлсэн Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогыг олон нийтэд таниулж суртачлах Эрүүл мэндийн салбарын “Нээлттэй хаалганы өдөр 2014 оны 10 дугаар сарын 11-нээс 12-ны өдрүүдэд Чингисийн талбайд зохион байгуулагдлаа.

Мэндчилгээ

Олон улсын болон Монголын ахмадын өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн салбарын хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, бүтээлч хөдөлмөрөө зориулж, хийсэн бүтээснээрээ хойч үедээ үлгэр дууриал, бахархал болсон эмнэлгийн нийт ахмадууддаа баярын мэнд дэвшүүлье. Буянт буурлууд та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

60 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурал боллоо

2014 оны 09 сарын 26-ны өдөр тус эмнэлэг үүсгэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурлыг МҮЭ-ийн Соёлын төв ордонд зохион байгуулан явуулав.

Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

2014 оны 09 сарын 25-ны өдөр тус эмнэлэг үүсгэн байгуулагдсаныхаа түүхт 60 жилийн ойг тохиолдуулан “Эмнэлгийн байгууллагын удирдлага менежмент ба тусламж үйлчилгээний орчин үеийн чиг хандлага“ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.

Америк Монголын эмч нарын хамтын ажиллагаа

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Ангиографийн эмчилгээ оношилгооны кабинет( Catht-lab)-д 2014 оны 09 сарын 22-26-ны өдрүүдэд “for Hearts and Souls” ТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын эмч нартай хамтарсан зүрхний төрөлхийн гажиг буюу тосгуур хоорондын таславчийн цоорхойг шүхэр(Amplater)-ээр бөглөх эмчилгээг нийт 20 хүнд хийхээр төлөвлөснөөс ба одоогийн байдлаар 9 хүнд оношилгоо, эмчилгээ хийгээд байна.

П.Н.Шастины гэр бүл хүрэлцэн ирлээ

Эмнэлгийн захиргаанаас 60 жилийн ойдоо оролцуулахаар урьсаны дагуу П.Н.Шастины гуч хүү Москва хотын Н.Ф.Филатовын нэрэмжит Хүүхдийн төв эмнэлгийн гэмтэл согог судлалын эмч, ОХУ-ын Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн хүүхдийн мэс заслын тэнхимийн багш, доцент Николай Павлович Шастин, түүний дүү багш мэргэжилтэй Е.П.Шастина, хүү их эмч П.Н.Шастин нар ОХУ-аас хүрэлцэн ирлээ.

“Эрүүл оюутан – Эрүүл ирээдүй” сэдэвт сарын аян боллоо

2014 оны 08 сарын 18,19-ны өдрүүдэд “Эрүүл оюутан – Эрүүл ирээдүй” сэдэвт сарын аяныг МУИС, ШУТИС, СУИС, Шинэ иргэншил сургуулийн оюутнуудын дунд зохион байгууллаа.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн эмнэлэгүүд

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн эмнэлэгүүд тэдгээрийн хаяг байршил болон холбогдох утасны дугаарууд.

Ротари клубуудын гишүүдийн айлчлал боллоо

“Амьдралын эх булаг” төслийн хүрээнд Тайвань, Япон, Гонгхонг, Монголын Ротари клубууд хамтран 2014 оны 08 сарын 25-ны өдөр П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Гемодиализ эмчилгээний тасагт 5500 ам долларын өртөг бүхий дефибриляторын аппаратыг бэлэглэж, ус цэвэршүүлэх системийн нөөцийн савлагч стандартын дагуу шинэчлэхээр боллоо.

3 өвчтөнд пейсмекерийн хагалгааг үнэ төлбөргүй хийж өглөө

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн эрхлэгч Х.Мөнгөн-Өлзий, эмч Ц.Саруул нараар ахлуулсан зүрхний эмч нарын баг Солонгос улсын Korea University Hospital-ийн Профессор Kim ахлагчтай баг хамт олонтой хамтран зүрхний хэмийг удирдах (пейсмекер) төхөөрөмжийг 3 өвчтөнд үнэ төлбөргүй тавьж өглөө.

Япон улсын “Зүрхээ хамгаалъя” төслийн эмч нар айлчиллаа

Япон улсын “Зүрхээ хамгаалъя” сангийхан манай улсад 11 дэх жилдээ П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нартай ажиллаж, зүрхний төрөлхий гажиг эмгэгтэй 300 орчим хүнд үнэ төлбөргүй тусламж үйлчилгээ үзүүлж байна.

БНСУ-ын Сөүлийн их сургуулийн зүрхний мэс заслын баг ажиллалаа.

БНСУ-ын Сөүлийн их сургуулийн зүрхний мэс заслын профессор Ким ахлагчтай 11 хүний бүрэлдэхүүнтэй баг 7-р сарын 21-26-ны хооронд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт зүрхний мэс заслын тасагт ажиллаа. Багийн бүрэлдэхүүнд 2 хүүхдийн зүрхний мэс засалч, 1 хүүхдийн зүрх судасны эмч, 8 хагалгааны ба эрчимт эмчилгээний сувилагч нар ирсэн.

БНСУ-ын Сөүлийн их сургуулийн зүрхний мэс заслын баг ажиллалаа

Мэс заслын баг нь Зүрхний төрөлхийн маш хүнд гажигтай 1 сар 23 хоногтойгоос 8 сар хүртэлх насны нийт 7 хүүхдэд зүрхний хүнд хэлбэрийн мэс заслын эмчилгээг амжилттай хийлээ.

МЭНДЧИЛГЭЭ

ТУЛГАР ТӨРИЙН 2223, ИХ МОНГОЛ УЛСЫН 808, АРДЫН ХУВЬСГАЛЫН 93 ЖИЛИЙН ОЙН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ!

Туг өргөх ёслолын үйл ажиллагаа боллоо

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн нийт хат олон өнөөдөр буюу 2014 оны 07 сарын 10-ны өдрийн 12:00 цагт жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг туг өргөх ёслолын үйл ажиллагаагаа хийлээ.

МЭНДЧИЛГЭЭ

Монгол улсын Төрийн дээд шагнал хүртсэн Эмч нартаа баяр хүргэж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мэдрэлийн төвийн эрдмийн чуулган 2014 амжилттай зохион байгуулагдлаа

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн 60 жилийн ой, мэдрэл судлалын тасгийн 50 жилийн ойд зориулан Мэдрэл судлалын төв 2014 оны 07 сарын 04,05-нд “Мэдрэл, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний тулгамдаж буй асуудал” анхдугаар конференцийг амжилттай зохион байгууллаа. Тус конференцийг үйл ажиллагаанд УИХ-ын НББСШУ-ны байнгын хороон дарга, УИХ-ын гишүүн Д.Батцогт оролцож үг хэллээ.

“Зүрх Судасны Үндэсний Конференц 2014” боллоо

Жил бүр зүрх судасны төвөөс уламжлан зохион байгуулж ирсэн 12 дахь удаагийн “Зүрх Судасны Үндэсний Конференц 2014” 2014 оны 06 сарын 28-аас 07 сарын 01 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус конференцид Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт ажиллаж буй 250 гаруй зүрх судасны эмч, мэргэжилтэнгүүд хүрэлцэн ирж өөрсдийн хийсэн ажлаа дүгнэж, судалгаа шинжилгээний үр дүнгээ хэлцэж, бусад улсуудын туршлага, сургамжаас суралцан зөвлөлддөг уламжлалтай билээ. Тус конференцийн хүрээнд “Зүрхний дутагдлын орчин үеийн менежмент” сургалт Сингапурын зүрх судасны үндэсний төвтэй хамтран зохион байгуулагдсан.