Дотоод мэдээ

“Мон-Ай-Ти” ХХК Мэдрэлийн төвд компьютер хандивлав

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн 60 жилийн ой, Мэдрэл судлалын тасгийн 50 жилийн ой, “Цахим эмнэлэг-eHospital” програм хангамжийг анх удаа эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлсний 10 жилийн ойг тохиолдуулан “Мон-Ай-Ти” ХХК-аас тус эмнэлгийн Мэдрэлийн төвийн харьяа Мэдрэл судлалын тасагт 3, Харвалтын тасагт 1 ширхэг иж бүрэн компьютер хандивлав.

Ёс зүй, харьцаа хандлагын нээлттэй хэлэлцүүлэг хийлээ

Тус эмнэлгийн Мэдрэлийн төвийн харьяа Харвалтын тасгийн эмч, сувтлагч нарын дунд эмнэлгийн ёс зүй, харьцаа хандлагын талаар нээлттэй хэлэлцүүлэг 2014 оны 04 сарын 29-нд зохион байгууллаа.

“Зангиагүй уулзалт” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

ЭМЯ-ны байгууллагын удирдлагын хөгжлийн хэлтсээс санаачлан Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн дэд сайд, Сайдын зөвлөхүүд, ЭМЯ-ны газрын дарга нар нийт харъяа байгууллагуудын эмнэлгийн дарга нар оролцсон “Зангиагүй уулзалт” хэлэлцүүлгийг 2014 оны 04 сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Академич ёс зүй, харилцаа хандлагын лекц уншив

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг 2014 оныг “Ёс зүй харилцаа хандлагын жил” болгон зарлаж, үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэхээр боллоо

Япон улсын Сисмекс корпораци нь Монгол улсын ЭМЯ-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн лабораторийг түшиглэн Монгол улсад чанарын баталгаажилтын лавлагаа лаборатори байгуулан, гематологи, биохимийн шинжилгээний чанарын гадаад хяналтын тогтолцоог бүрдүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

Хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэхээр боллоо

Япон улсын Сисмекс корпораци нь Монгол улсын ЭМЯ-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн лабораторийг түшиглэн Монгол улсад чанарын баталгаажилтын лавлагаа лаборатори байгуулан, гематологи, биохимийн шинжилгээний чанарын гадаад хяналтын тогтолцоог бүрдүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

Нээлттэй хэлэлцүүлэг боллоо

“Дурангийн тусламж үйлчилгээний тулгамдсан асуудлууд” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг 2014 оны 04 сарын 24 өдрийн 16.00 цагт тус эмнэлгийн Эрдмийн зөвлөлийн өргөөнд боллоо.

Үзүүлэх сургалт

Тус эмнэлгийн Инженер техинкийн хамт олон эмнэлгийн дулаан хамгамжийн тоноглолын аюулгүй ажиллагаа, эрсдлийн талаар үзүүлэх сургалт хийлээ.

Боулингийн тэмцээн боллоо

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон 60 жилийн ойгоо угтан тус эмнэлгийн Нэгдсэн лабораторийнн тасгийн нэрэмжит боулингийн тэмцээнийг 2014 оны 04 сарын 19-нд амжилттай зохион байгууллаа.

Боулингийн тэмцээн боллоо

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон 60 жилийн ойгоо угтан тус эмнэлгийн Нэгдсэн лабораторийнн тасгийн нэрэмжит боулингийн тэмцээнийг 2014 оны 04 сарын 19-нд амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнд нийт 30 багийн 150 тамирчин, 100 гаруй хөгжөөн дэмжигчид оролцож, эхний 3 байр, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчдыг шагнан урамшууллаа.

Эмч нар БНСУ-д суралцах гэж байна

МУ-ын ЭМЯ, БНСУ-ын ЭМНХЯам хоорондын хамтран ажиллах тохиролцоонд тусгагдсан “Сөүл төсөл”-ийн хүрээнд зохион байгуулагддаг эмнэлзүйн сургалтын 2014 оны ээлжит сургалтанд тус эмнэлгээс 4 эмч оролцохоор шалгарлаа.

3D ЭХО суурилагдлаа

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт 2014 оны 04 сарын 14-ний өдрөөс эхлэн 3D ЭХО суурилагдлаа.

ЁС ЗҮЙ, ХАРИЛЦАА ХАНДЛАГЫН ЦУВРАЛ ЛЕКЦ

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг 2014 оныг “Ёс зүй харилцаа хандлагын жил” болгон зарлаж, үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн ажиллаж байна.Энэ үйл ажиллагааны хүрээнд тус эмнэлгийн удирдлагын баг болон ёс зүйн салбар хорооны гишүүдээс эмч мэргэжилтэнүүдэд зориулсан ёс зүй, харилцаа хандлагын цуврал лекцүүдийг уншиж байгаа болно.

Болзолт уралдааныг дүгнэж шалгарууллаа

Тус эмнэлгийн сувилагч мэргэжилнүүдийн дунд явуулсан “ Эх хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, ёс зүй хариуцлагыг сайжруулъя” сэдэвт болзолт уралдааныг 2014 оны 04 сарын 14-ны өдөр дүгнэж, амжилттай оролцсон тасаг хамт олон, хувь хүнийг шалгарууллаа.

Шастины сувилахуй 2014

П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн 60 жилийн ой, олон улсын сувилагчдын өдөрт зориулан “ Шастины сувилахуй-2014” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг 2014 оны 04 сарын 09 –ны өдөр сувилагч, тусгай мэргэжилтний дунд амжилттай зохион байгууллаа.

Шастины сувилахуй 2014

П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн 60 жилийн ой, олон улсын сувилагчдын өдөрт зориулан “ Шастины сувилахуй-2014” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг 2014 оны 04 сарын 09 –ны өдөр сувилагч, тусгай мэргэжилтний дунд амжилттай зохион байгууллаа. Тус хуралд нийт 23 судалгаа ирүүлснээс 9 судалгааг шалгаруулан эрдмийн хурлаар хэлэлцүүлж эхний 3 байрыг шалгарууллаа.

“Дэлхийн эрүүл мэндийн өдөр”- т зориулан өдөрлөг зохион байгууллаа

“Дэлхийн эрүүл мэндийн өдөр”-ийг “Халдвар тараагч амьтдаас өөрийгөө хамгаалъя’’ уриатайгаар тус эмнэлгийн Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны баг 2014 оны 04 сарын 07-ний өдөр зохион байгуулав.

Таримал модыг хэлбэржүүлэн засав

Тус эмнэлгийн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор саадны таримал модыг хэлбэржүүлэн засах цэцэрлэгжүүлэлтийн ажлыг 2014 оны 04 сарын 06-ны өдөр Инженер техникийн албаны ажилчид хийв.

Шастинчууд Эрдмээрээ чууллаа

П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн 60 жилийн ойн хүрээ, Олон улсын эмч нарын өдөрт зориулсан ээлжит “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2014” эрдэм шинжилгээний хурал 2014 оны 03 сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Шастинчууд Эрдмээрээ чууллаа

П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн 60 жилийн ойн хүрээ, Олон улсын эмч нарын өдөрт зориулсан ээлжит “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2014” эрдэм шинжилгээний хурал 2014 оны 03 сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.