Дотоод мэдээ

“Бидний хөгжлийн чиг хандлага” нээлттэй форум

2014 оны 02-р сарын 21-нд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч, ажилтнуудын дунд “Бидний хөгжлийн чиг хандлага” нээлттэй форум зохион байгууллаа.

Нийслэлийн “ТЭРГҮҮНИЙ ШИЛДЭГ” биеийн тамирын хамтлагаар шалгарлаа

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон 2014 оны 02 сарын 08-нд байгууллага хамт олныхоо дунд биеийн тамир, спортын үйл ажиллагааг тогтмол, сайн зохион байгуулж дүүргийн харьяа байгууллагуудаас 2013 оны нийслэлийн “ТЭРГҮҮНИЙ ШИЛДЭГ” биеийн тамирын хамтлагаар шалгарч Цом, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Сайхан сэтгэлт хүмүүст талархал илэрхийлэв

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын өрх толгойлсон эмэгтэй М-ийн том хүү болох М.Б. 14 настай, эрэгтэй биеийн байдал хүнд, аймагтаа урьдчилсан байдлаар хэвлийн хөндийн хавдар гэж оношлогдон, онош тодруулахаар ЭХЭМҮТ-ийн мэс заслын тасагт хэвтжээ.

Цагаан сарын золголт

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн өнөөдөр буюу 2014 оны 02 сарын 03-нд ахмад үеийнхнээ хоймортоо залан XVII жарны “Ялгуусан” хэмээх модон Морин жилийнхээ Сар шинийн золголтыг хийж, ерөөлийн сайхан үгсээ хэлэлцлээ.

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт та бүхэндээ XVII жарны "Ялгуусан" хэмээх модон Морин жилийн Сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

Шагналын хур буулаа

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрийн тогтвортой амжилт гаргасан П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн нэр бүхий ажилчдыг 2014 оны 01 сарын 28-нд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”, Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”, “Үйлдвэрийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны “Жуух бичиг”-ээр шагналаа.

Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

XVII жарны “Ялгуусан” хэмээх модон Морин жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн захиргаа эмнэлгийн ахмадын зөвлөлтэй хамтран тус эмнэлгээс өндөр насны тэтгэвэрт гарсан 80-аас дээш настай ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг 2014 оны 01 сарын 28-нд зохион байгууллаа.

Тархины цочмог цус харвалт, зүрхний цочмог шигдээсийн эмнэлзүйн удирдамж сургалт

Тархины цочмог цус харвалт, зүрхний цочмог шигдээсийн эмнэлзүйн удирдамж сургалтыг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Харвалт, Зүрхний шигдээсийн төвийн эмч мэрэгэжилтнүүд Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран Нийслэлийн Яаралтай тусламжийн төвийн мэргэжилтнүүдэд 2014 оны 01 сарын 22-24-ны хооронд зохион байгуулж байна.

Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны хурал боллоо

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон 2013 оны 01 сарын 17-нд Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны тайлангийн хуралаа хийж, амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэн, цаашдын хийх ажлаа төлөвлөн хэлэлцлээ

Авилгалтай тэмцэх газраас сургалт зохион байгууллаа

2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цагаас Авилгатай тэмцэх газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн Анхныбаяр тус эмнэлгийн алба, тасаг, нэгжийн дарга нарт “Хөрөнгө орлогын мэдүүлэг хэрхэн бичих” талаар 2 цагийн сургалт зохион байгуулсан бөгөөд сургалтанд нийт 36 алба, тасаг, нэгжийн дарга нар оролцлоо.

Тайлангийн хурлаа хийлээ

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон 2014 оны 01 сарын 10-ны өдөр байгууллагын 2013 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг тус эмнэлгийн хурлын их танхимд зохион байгууллаа.

Мэндчилгээ

Хүн амын эрүүл мэндийн төлөө хүчин зүтгэж, Төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагнагдсан П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийн их эмч, МУ-ын тэргүүлэх зэргийн эмч Д.Ичинхорлоо танд баяр хүргэж ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Шастинчууд шинэ жилийн баяраа тэмдэглэлээ

П.Н.Шастины нэрэмжит Улсын гурав дугаар төв эмнэлгийн хамт олон шинэ жилийн үдэшлэгээ 2013 оны 12 сарын 25-ны үдэш “Улаанбаатар” зочид буудлын хүлээн авалтын танхимд өнгөрсөн жилийнхээ хийсэн бүтээсэн ажлыг дүгнэж, ирэх оныхоо ажил хөдөлмөрт амжилт хүсч баяр хөөр дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын үйл ажиллагааг нээж Эмнэлгийн дарга, АУ-ны доктор, Клиникийн Профессор Ц.Төмөр-Очир үг хэлснээр эхэлсэн юм. Уг цэнгүүнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал электрон мэндчилгээ дэвшүүлж, тус эмнэлгийн хамт олны хийж бүтээсэн ажлын амжилтыг сайшаан урамшуулж, ирээдүйд илүү ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөлөө. Мөн эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа өөрийн биеэр ирж мэндчилгээ дэвшүүллээ.

Өдөрлөг зохион байгууллаа

Шинэчлэлийн засгийн газрын “ Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөр, Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэл бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2013 оны 487, 103, 344 тоот тушаал, Эмнэлгийн даргын 2013 оны Б459 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан “Бид чин сэтгэлээсээ хандана” сэдэвт аяны хүрээнд Сувилахуйн албанаас “Сэтгэл нийцсэн сувилгаа”-ны удирдамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2013 оны 12 сарын 23-нд өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөг боллоо

Шинэчлэлийн засгийн газрын “ Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөр, Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэл бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2013 оны 487, 103, 344 тоот тушаал, Эмнэлгийн даргын 2013 оны Б459 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан “Бид чин сэтгэлээсээ хандана” сэдэвт аяны хүрээнд Эмнэлгийн соёл, үйлчилгээний албанаас хийсэн ажлаа тайлагнан нээлттэй өдөрлөгийг 2013 оны 12 сарын 20-нд зохион байгууллаа.

Хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийг тус эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч Монгол улсын төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын болон хүний гавъят эмч, Анагаахын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич, Анагаах ухааны доктор, профессор Ж.Хайруллагийн нэрэмжит болгох ёслолын үйл ажиллагаа 2013 оны 12 сарын 17-нд тус эмнэлгийн хурлын танхим болон Мэдрэлийн мэс заслын тасагт боллоо.

Сургалт, нээлттэй өдөрлөг боллоо

Өнгөрөгч бямба гариг буюу 2013 оны 11 сарын 30-нд тус эмнэлгийн Гемодиализ эмчилгээний тасгийн хамт олон эмчлүүлэгчдийнхээ дунд “СЭТГЭЛД НИЙЦСЭН НАЙМАН ҮЙЛЧИЛГЭЭ”-ний удирдамжийн дагуу Сургалт, нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Япон улсын эмч нарыг хүндэтгэлийн зоогонд урилаа

Япон улсын “Зүрх хамгаалах сан”-ийн шугамаар ирж хамтран ажиллаж байгаа төслийн багт эмнэлгийн захиргаа хамт олноос талархал илэрхийлж хүндэтгэлийн зоог барив.

Эрүүл мэндийн сайд манай эмнэлэгт ажиллав

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр буюу 2013 оны 11 сарын 25-нд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт ирж тус эмнэлэгтэй 11 жилийн турш хамтран ажиллаж байгаа Япон улсын “Heart saving project” буюу “Зүрхээ хамгаалъя сан”-ийн шугамаар ирсэн Монгол улсын зүрх судасны гажигтай бага насны хүүхдэд судсан дотуур мэс ажилбар хийх тусламжийг үзүүлж байгаа Япон улсын эмч нарын багийн ахлагч Haneda, Tomita, Higaki нарт Эрүүл мэндийн яамны "Хүндэт тэмдэг"-ийг гардууллаа.

“Хордлогын шалтгаант элэгний өвчлөл” сэдэвт сургалт боллоо

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тасаг болон “Sanafi” эмийн компанийн хамтарсан “Хордлогын шалтгаант элэгний өвчлөл” сэдэвт сургалт 2013 оны 11 сарын 20-ны 14.00-18.00 цагт тус эмнэлгийн Эрдмийн зөвлөлийн өргөөнд онол, дадлага хосолсон хэлбэрээр явагдлаа.