Дотоод мэдээ

Нээлттэй утас

П.И.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг үйлчлүүлэгчдээс санал хүсэлт авах 1901 нээлттэй утас ажиллуулж байна. Уг утас нь 24 цаг ажиллах бөгөөд төлбөргүй үйлчилгээ үзүүлнэ.

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2013” ҮЗЭСГЭЛЭН

Монгол улсын засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийн 165 дугаар “Эх орондоо чанартай оношлогоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл Мэндийн Яам, “Мишээл групп” ХХК, Монголын эмнэлгийн инженерүүдийн нийгэмлэг, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ Эм холбоо” –ноос хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2013” үзэсгэлэнг 2013 оны 10 сарын 11-13-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд зохион байгууллаа.

Гериатрийн шилжилтийн тусламж үйлчилгээ

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 09 сарын 26-ны өдрийн “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих ажлыг эрчимжүүлэх тухай” 356 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор ШУГТЭ, ГҮТ, БГДЭМН, ХЭНТИЙН АЙМГИЙН ЭМГ хамтран “Гериатрийн шилжилтийн тусламж үйлчилгээ” шинэ үйлчилгээний загвар нэвтрүүлэх ажлын хэсгийн эхний уулзалт 10 сарын 08-нд боллоо. Уулзалтаар үйл ажиллагааны удирдамж төлөвлөгөө, төсвийн төслийг хэлэлцэв.

Ахмадуудаа эмчийн үзлэгт хамрууллаа

Эрүүл мэндийн яамнаас 10 сарыг “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих” сар, Олон улсын ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд тус Эмнэлгийн даргын 2013 оны “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих тухай” Б/439 тоот тушаалыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүллээ

Тус эмнэлгийн захиргаа, хамт олон 2013 оны 10 сарын 01-нд тохиох “Ахмадын баяр”-ыг тохиолдуулан ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэн, хүлээн авлаа.

Эмнэлгийн даргын нэрэмжит тэмцээн боллоо

Тус эмнэлэгт зохион байгуулагдсан Эмнэлгийн даргын нэрэмжит спортын 3 төрлийн Шатар, теннис, сагсан бөмбөгийн тэмцээн 2013 оны 09 сарын 19, 26, 27-ны өдрүүдэд тус эмнэлгийн хурлын танхим болон Эрүүм мэндийн технологийн сулгуулийн зааланд өрсөлдөөнтэй болж өнгөрлөө.

“Цахим эмнэлэг-eHospital” програм хангамжтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус эмнэлгийн “Цахим эмнэлэг-eHospital” програм хангамжтай танилцлаа.

Эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл гардуулах ёслол боллоо

П.Н.Шастин нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны төвийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн санхүүжилтээр шинээр байгуулсан Ангиографи, Компьютер томографи, тархины харвалт , зүрхний шигдээсийн дараах эрчимт эмчилгээний болон нөхөн сэргээх тасгуудыг иж бүрэн тоноглосон эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг гардуулах ажиллагаа өнгөрөгч баасан гараг буюу 2013 оны 09 сарын 13-ны өдөр тус эмнэлийг мэдрэлийн төвийг нээн тууз хайчлах ёслолын ажиллагаагаар эхэллээ.

“Харвалт ба зүрхний шигдээсийн эмчилгээний менежмент” сэдэвт семинар боллоо

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэг, Монголын Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр Улсын Гуравдугаар төв эмнэлэг дээр хэрэгжиж буй төслийн хүрээнд “Харвалт ба зүрхний шигдээсийн эмчилгээний менежмент” сэдэвт семинарыг 2013 оны 09 сарын 11-13ны өдрүүдэд Эрүүл мэндийн Яамны “Б” заал болон ШУГТЭ дээр зохион байгуулахад хот хөдөөгийн 200 гаруй эмч мэргэжилтнүүд оролцлоо.

АНУ-ын Мянганы сорилтын сангийн төлөөлөгчдийн айлчлал боллоо

АНУ-ын Мянганы сорилтын сангийн зөвлөх мэргэжилтэн Кассандра Батц тэргүүтэй төлөөлөгчид тус эмнэлэгт хүрэлцэн ирж Харвалт ба Зүрхний шигдээс төслийн хүрээнд зохион байгуулагдах гэж буй харвалт, зүрхний шигдээс, компьютер томограф, ангиографийн хэсгүүдийн явцтай танилцаж төслийн харвалтын үйл ажиллагааны талаар ярилцлав.

Итгэлт хамба – Байгаль нуурын аялал

Эрүүл мэндийн ажилчдын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос зохион байгуулсан Итгэлт хамба – Байгаль нуурын аялалд 2013 оны 08 сарын 08-аас 08 сарын 11-ний хооронд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн 20 ажилчид алжаалаа тайлж, амжилттай аялаад ирлээ.

Солонгосын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны төлөөлөгчид айлчлан ирлээ

Өнгөрөгч мягмар гарирг буюу 2013 оны 08 сарын 20-нд Солонгосын Эрүүл мэндийн байгууллагын ажилчдын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны төлөөлөгчид П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт зочлон ирж тус эмнэлгийн болон Үйлдвэрчний Хорооны үйл ажиллагаатай танилцлаа.

Эмнэлгийн ажилчдын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ

“Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр”-ийг òýìäýãëýõ, õàìò îëíû ýâ íýãäëèéã áýõæ¿¿ëýõ, àæèëëàãñäûí ÷ºëººò öàãèéã çºâ çîõèñòîé ºíãºð¿¿ëýõ, òýäíèé àâõààëæ ñàìáààã ñîðèõ, òýðã¿¿íèé àæèëëàãñäûã øàãíàí óðàìøóóëàõ àðãà õýìæýýг өнгөрөгч амралтын өдөр буюу 2013 îíû 08 äóãààð ñàðûí 17-íû ºäºð Øàæèíõóðàõ öîãöîëáîðò çîõèîí áàéãóóëëàà.

Япон улсын Shizuoka аймгийн эмч нарын айлчлал боллоо

Япон улсын Shizuoka аймгийн эмч нарын төлөөлөл тус эмнэлэг дээр айлчлан ирж цаашид хамтран ажиллах хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Япон улсын Shizuoka аймгийн эмч нарын айлчлал боллоо

Япон улсын Shizuoka аймгийн эмч нарын төлөөлөл тус эмнэлэг дээр айлчлан ирж цаашид хамтран ажиллах хамтын ажиллагааны талаар санал солилцов.

ДЭМБ-ын захирал Др.Маргарет Чаны айлчлал боллоо

ДЭМБ-ын ерөнхий захирал Др.Маргарет Чан Эрүүл мэндийн сайд Н.Удвалын урилгаар Монгол улсад айлчилж тус эмнэлэг дээр зочилсон бөгөөд ДЭМБ, ММСС-ын төсөл (Харвалт ба Зүрхний шигдээс)-ийн хүрээнд шинээр зохион байгуулагдаж буй харвалтын төслийн үйл ажиллагаатай танилцав.

БНСУ-ын Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид айлчлан ирлээ

Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид 2013 оны 07 сарын 15-ны өдөр П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт айлчлан тус эмнэлгийн үйл ажиллагаа болон зарим тасаг, нэгжтэй танилцлаа.

БНСУ-ын Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид айлчлан ирлээ

Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид 2013 оны 07 сарын 15-ны өдөр П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт айлчлан тус эмнэлгийн үйл ажиллагаа болон зарим тасаг, нэгжтэй танилцлаа.

Эмнэлгийн даргын мэндчилгээ

ИХ МОНГОЛ УЛСЫН 807 ЖИЛИЙН ОЙ, ТУЛГАР ТӨРИЙН 2222 ЖИЛ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 92 ЖИЛИЙН ОЙН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНД ХҮРГЭЕ.

Туг өргөх ёслолын үйл ажиллагаа боллоо

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн нийт хат олон өнөөдөр буюу 2013 оны 07 сарын 10-ны өдрийн 15:00 цагт жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг туг өргөх ёслолын үйл ажиллагаагаа хийлээ. Энэхүү туг өргөх ёслолын ажиллагааг ес дэх жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд эмнэлгийн тугнаас ажил хөдөлмөр, амжилт бүтээлээрээ шалгарсан нэр бүхий хүмүүс адис авч, эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир үг хэллээ.