Дотоод мэдээ

Төрийн дээд шагнал хүртлээ

Ардын хувьсгалын 92 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ой, Тулгар төр байгуулагдсаны 222 жилийн ойг тохиолдуулан ажил үйлс, амжилт бүтээлээрээ хамт олноо хошуучлан ажиллаж, Эрүүл мэндийн салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан тул Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2013 оны 07 сарын 09-нд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсан ахмад эмч монгол улсын зөвлөх зэргийн эмч клиникийн профессор Р.Цэвэлмаа, “Алтан гадас одон”-гоор шагнагдсан эм зүйч Б.Уранчимэг нарт эмнэлгийн захиргаа, нийт хамт олны нэрийн өмнөөс баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт амжилт, амьдралд нь эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал цахим хурал хийлээ

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр яамны харьяа болон аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, эмнэлгийн дарга нартай цахим хурал хийлээ.

“НЯНГИЙН ЭСРЭГ ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” сэдэвт өдөрлөг боллоо

Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх стратегийг хэрэгжүүлэх ЭМС-ын 2012 оны 12 сарын 28-ны өдрийн 448 тоот тушаал, Эмнэлгийн даргын 2013 оны 04 сарын 03-ны өдрийн А/11 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор 2013 оны 07 сарын 04-ний өдөр тус эмнэлгийн Эмзүйн алба, Эмэн эмчилгээг зохицуулах хорооноос “НЯНГИЙН ЭСРЭГ ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа.

П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн Нэгдсэн лабораторийн лавлагаа лаборатори магадлан итгэмжлэгдлээ

П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн Нэгдсэн лабораторийн Гематологи, биохимийн лавлагаа лаборатори MNS ISO/IEC 17043:2010 стандартын дагуу 2013 оны 04 сарын 30-ны өдөр магадлан итгэмжлэгдлээ.

“Сэтгэл ханамжийн судалгаа ба үйлчлүүлэгчийн оролцоо” сэдэвт аяныг зохион байгуулж байна

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2013 оныг “Хариуцлага, хяналтыг сайжруулах жил болгон зарлах тухай” 103 тоот тушаалыг хэргэжүүлэх зорилгоор тус эмнэлгийн даргын Б/197 тоот тушаалаар “Сэтгэл ханамжийн судалгаа ба үйлчлүүлэгчийн оролцоо “ сэдэвт аяныг зохион байгуулж байна.

Сувилагч нарын дунд “Ажил мэргэжлийн уралдаан” боллоо

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн сувилагч мэргэжилтний дунд “Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулъя” уриан дор “Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье” сэдэвт 1 сарын аяныг 2013 оны 04 сарын 15-аас 05 сарын 24-ны хооронд 3 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн даргыг томиллоо

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 202 тоот тушаалаар томилогдсон Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдах газрын ахлах мэргэжилтэн С.Гантуяа, мэргэжилтэн У.Цэвэгмэд нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус эмнэлэгт 2013 оны 05 сарын 24-ны өдөр хүрэлцэн ирлээ.

УИХ-ын гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллаа

УИХ-аас томилогдсон ажлын хэсэг тус эмнэлэгт ирж эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн шинэчлэлийн талаар эмнэлгийн удирдлага болон алба, нэгжүүдийн дарга, эрхлэгч нартай уулзаж ярилцан санал солилцлоо. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн н.Энх-Амгалан, ажлын хэсгийн гишүүдээр УИХ-ын гишүүн Я.Батсуурь, С.Ганбаатар, н.Одонтуяа, н.Уянга нар томилогдсон ирлээ.

Эрүүл мэндийн салбарын Үйлчилгээний ажилтны "Улсын зөвлөлгөөн II"

Эрүүл мэндийн салбарын Үйлчилгээний ажилтны "Улсын зөвлөлгөөн II" 2013 оны 04 сарын 26-нд Үйлдвэрчний эвлэлийн ордонд амжилттай болж өнгөрлөө. Энэхүү зөвлөлгөөнд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийг төлөөлж дараах нэр бүхий гишүүд оролцлоо.

Сувилагчийн нэг өдөр

Олон улсын сувилагчидын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын 82 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор “Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулъя” уриан дор П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сувилгааны албанаас “ Сувилагчийн нэг өдөр” аяны хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөгийг 2013 оны 05 сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

“Шастин сувилахуй -2013”

Олон улсын сувилагчидын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын 82 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор “Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулъя” уриан дор П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сувилгааны албанаас “Шастин сувилахуй -2013” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг 2013 оны 05 сарын 02-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Олон улсын Сувилагч нарын баярын мэндчилгээ

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сувилагч нартаа Олон Улсын Сувилагчийн өдрийн мэнд хүргэе.

Чанарын өдөрлөг боллоо

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уушиг судлалын тасгийн хамт олон тус тасгийн 50 жилийн ой болон Олон улсын сувилагчийн өдрийг угтан “Амьсгалын эмгэгтэй эмчлүүлэгчийн сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдэвт чанарын өдөрлөгийг “Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя” уриатайгаар 2013 оны 04 сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Японы Сисмекс корпорацийн төлөөлөгчид айлчлан ирлээ

Өнөөдөр буюу 2013 оны 04 сарын 26-нд Японы Сисмекс корпорациийн төлөөлөгчид П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Захиргаа болон Нэгдсэн лабораторийн тасагт дахин айлчиллаа.

Японы Сисмекс корпорацийн төлөөлөгчид айлчлан ирлээ

Өнөөдөр буюу 2013 оны 04 сарын 26-нд Японы Сисмекс корпорациийн төлөөлөгчид П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Захиргаа болон Нэгдсэн лабораторийн тасагт дахин айлчиллаа.

Чанарын өдөрлөг боллоо

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сэхээн амьдруулах яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийн хамт олон “Хүнд өвчтөний асаргаа, сувилагаа, эмнэлгийн дотоод халдвараас урьдчилан сэргийлэх” сэдэвт чанарын өдөрлөгийг “Цэвэр гар амьдрал аврана” уриатайгаар 2013 оны 04 сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт тус эмнэлгийн тасаг, алба, нэгжүүдийн эмч мэргэжилтэнгүүд оролцлоо.

“Хөдөлгөөн – Эрүүл мэнд” өдөрлөг боллоо

Эрүүл мэндийн яамнаас 2013 оны 04 сарыг Эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” өдөрлөгийг өчигдөр Сүхбаатарын талбай дээр зохион байгууллаа.

ЦУСНЫ ДАРАЛТ ИХДЭЛТ – ЧИМЭЭГҮЙ ТАХАЛ ӨДӨРЛӨГ

Жил бүрийн 4 сарын 7 ны Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан 4 сарыг “Эрүүл мэндийг дэмжих сар” болгон зохион байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэсний дагуу Дэлхийн эрүүл мэндийн байгуулагаас 2013 оны Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Цусны даралт ихдэлт – Чимээгүй тахал” сэдвээр тэмдэглэхээр шийдвэрлэж 2013 оны 04 сарын 08 -нд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны төв, эмнэлгийн захиргаатай хамтран дээрх сэдвийн хүрээнд эмнэлгээр үйлчлүүлэгч иргэдийн дунд сурталчилах аяныг зохион байгууллаа.

Шилдэг залуу эмч нарт шагнал гардууллаа

Шилдэг залуу эмч нарт жил бүр олгодог Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн холбогдох заалт, Шилдэг залуу эмчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгох журмыг баримтлан Төрийн тэргүүн зарлиг гаргаж, 2013 оны шилдгээр шалгарсан залуу эмч нарт шагнал гардуулах ёслол боллоо.

Эрүүл мэндийн салбарын оны шилдгүүд тодорлоо

“Хариуцлага, хяналтыг сайжруулах жил" сэдэвт Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөний үеэр ЭМЯ-наас салбарын 2012 оны шилдгүүдээ тодрууллаа.