ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГИЙН ХАМТАРСАН МЭС ЗАСАЛ ХИЙГДЭЖ БАЙНА
Зүрхний стрессийн эхокардиографийн шинжилгээ дасгалын болон эмийн ачаалалтай гэж хоёр төрөл байдаг. Энэ хоёр шинжилгээ аль аль нь дасгал хийлгэх эсвэл добутамин эмээр зүрхэнд стресс үүсгэснээр тайван байдалд ажиглагддаггүй зүрхний булчингийн хөдөлгөөн, цусны урсгалын өөрчлөлтийг шалгадаг шинжилгээний аргууд юм.
2022 оны 04 сарын 27-ны өдөр тус эмнэлгийн зүрхний шигдээс, зүрхний судсан дотуурх мэс засал, тархины харвалт, уушигны эмгэг судлалын мэргэшсэн эмч нараас бүрдсэн багийн бүрэлдэхүүн Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв дээр ажиллаж байна.
04 сарын 26-наас 29-ний өдрүүдэд Орхон, Булган аймгуудын Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон нэгдсэн эмнэлэгт томилолтоор ажиллаж байгаа УГТЭмнэлгийн зүрхний эмгэг судлалын эмч нар тус аймгийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийн хамтаар хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн эрт илрүүлгийн хамтарсан үзлэг оношилгоо хийлээ.
“ЭМНЭЛГИЙН УДИРДЛАГЫН НЭЭЛТТЭЙ САРЫН АЯН”-ны ХҮРЭЭНД 2022 оны 04 сарын 06 - 21-ны хооронд Эмнэлгийн захиралаар ахлуулсан захиргааны баг эмнэлгийн хэмжээнд тойрон үзлэг хийлээ.
Спортын 2 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон нийт резидент эмч нартаа баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе.
Энэ хамтын ажиллагааны хүрээнд 2022 оны 04 дүгээр сарын 18-наас 22-ны өдрүүдэд тус эмнэлэгт Ча-Бундан эмнэлгийн зүрх судасны мэс заслын эрхлэгч, Ионсей эмнэлгийн хүндэт профессор, УГТЭмнэлгийн зүрхний мэс заслын гадаад зөвлөх эмч Чан Бун Чул доктороор ахлуусан 4 мэргэжилтний бүрэлдэхүүнтэй мэс заслын баг уригдан ирж ажиллаж байна.
УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН RF MEDICAL КОМПАНИЙ “MYGEN V1000” ЗАГВАРЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛЛОО
2022 оны 03 сарын 29 өдөр тус эмнэлэгт (АШУҮИС-ийн) МУ-ын, Ардын багш
"АНХААРАХ АСУУДАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГО” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Oлон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Эмнэлгийн захиргаа, эрэгтэй эмч ажилтнуудын төлөөлөл нийт эмэгтэй ажилтнууддаа хүндэтгэл үзүүлж баярын мэндчилгээ дэвшүүлж гарын бэлэг гардууллаа.
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 03-аас эхлэн үргэлжилж байна.
Эрүүл мэндийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгүүд 21 аймаг, 9 дүүргийг хуваарилан авч, чадамжийг нь сайжруулах, төвлөрөлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлууд хийгдэж байна.
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ТАРХИ, НУГАСНЫ МЭС ЗАСЛЫН НАВИГАЦИЙН ТӨХӨӨРӨМЖ УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ СУУРИЛАГДЛАА
Ковидын халдвар аваад эдгэсэн хүмүүст удаан хугацаагаар хий ханиалгах шинж илэрч байна
Ковид-19 амбулаторийн үзлэгийн кабинеттай боллоо
УГТЭ-ийн Эрдэм шинжилгээ, Сургалт, Хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, АУ-ны доктор, Бие Бялдар Сэргээн Засах Судлалын Монголын Нийгэмлэгийн тэргүүн О.Батгэрэлтэй ярилцлаа. Тэрээр Япон улсад сэргээн засах чиглэлээр АУ-ны магистр, АУ-ны Доктор, Докторын дараах сургалтаа дүүргэсэн, Сэргээн засах салбарт мэргэшсэн цөөхөн хүмүүсийн нэг юм.
Улсын гуравдугаар эмнэлгийн санаачлагаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сэргээн Засах Үндэсний Төвөөр үйлчлүүлэгч хүүхдүүд, тэдний асран хамгаалагч, эцэг эхчүүдэд зориулж эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг 2019 оноос хойш 3 дахь жилдээ зохион байгуулж байна.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэс заслын багийн зөвлөх Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУ-ын хүний гавьяат эмч, Ардын эмч, Академич, зүрхний мэс засалч Начингийн Баасанжав тэргүүтэй Анагаах ухааны доктор, дэд профессор Гүнсэнцоодолын Баяраа, Монгол Улсын тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Бямбаагийн Алтангэрэл, Монгол Улсын тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Цогтын Лочин нарын “Мэс заслын техник, технологи, хагалгааны багажуудыг санаачлан бүтээж практикт нэвтрүүлсэн үр дүн” бүтээлээрээ Монгол улсын Төрийн Соёрхол хүртлээ.