ТАЛАРХАЛ

Ерөнхий захиргаа чанарын албанд талархал

Өнөрсайхан эмчид

2017.05.10

Аюуш овогтой Ариунжаргал би 2016.05.27-ноос 2017 оны 2-3 сард хүртэл үе мөч, зүрх судас өвдөж маш зовиуртай байгаад 100 айл дахь 2 эмнэлэгт удаа дараа хэвтэж эмчилгээ үйлчилгээ авсан боловч оношилгоо сайн гарч өгөхгүй болохоор нь Эрүүл мэндийн дэд сайд Бямбасүрэнд хандан захидал бичсэний дагуу 3-р эмнэлгийн чанарын алба Өнөрсайхан эмч надад халуун дотно, эелдэг зөөлөн, хурдан шуурхай үйлчилсэнд би маш их баярлаж үгээр хэлэхийн аргагүй хайр халамжийг мэдэрлээ.

Би нэг жилийн дотор өгч чадаагүй шинжилгээгээ энэ сайхан хүмүүсийн дэмжлэгээр түргэн шуурхай оношоо мэдэж авлаа.

"Тэвдэж явахад тэвнээр тусал" гэдэг үг байдаг үнэхэрээ маш их баярлаж нүдэндээ баярын нулимстай сэтгэлдээ, сэтгэл ханамжийг авлаа.

Та бүхэндээ маш их баярлалаа.

Эрүүл энхийг хүсэн ерөөе.

СБД 12-р хороо

иргэн А.Ариунжаргал