ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АЛБА

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн албаны дарга Г.Цэнгэл, инженер О.Дөлгөөн, Б.Даваажаргал, техникч Б.Өлзийдэлгэр, М.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн ашиглалт, анхан шатны үйлчилгээний заавар, ашиглалт аюулгүй ажиллагааны ажлын байрны сургалтыг эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зохион байгуулан ажилладаг. Эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдийн графикт засвар болон яаралтай засварын ажлуудыг цаг тухайд хийж гүйцэтгэн тоног төхөөрөмжүүдийг хэвийн найдвартай ажиллагаагаар ханган ажилласаар ирсэн.

АЛСЫН ХАРАА:

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн дэвшилтэт, техник технологи шинэ арга барилыг нэвтрүүлэх

АЛБАНЫ БҮТЭЦ
  • Тасгийн эрхлэгч-1
  • Инженер-3
  • Техникч-1

Гүрбадам ЦЭНГЭЛ

Тасгийн эрхлэгч
  • .....

  • .....

  • .....

  • .....

  • .....

Үйл ажиллагааны чиглэл
  • Манай тасаг эмнэлгийн тоног төхөөрөмж ба эмнэлгийн бус тоног төхөөрөмжөөс гал тогоо, угаалга, ариутгалын тасгийн тоног төхөөрөмжүүдийг хариуцан хэвийн ажиллагаагаар нь ханган ажиллаж байна.
  • Эмнэлгийн тоног төхөөрөмж 1411, эмнэлгийн бус тоног төхөөрөмж 85, хэрэгсэл 675 ширхэг, мэс заслын багаж 4000 гаруй ашиглагдаж байгааг хариуцан ажиллаж байна.
  • 2008 оны 46/21 Эмчилгээ оношилгооны эмнэлгийн түгээмэл үйлдлийн стандартад заагдсаны дагуу мэс засал эхлэхийн өмнөх тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах гэсний дагуу мэс заслын операционуудыг эргэх хуваарь гарган эргэлт хийж байна.