Улсын гуравдугаар төв эмнэлгийн захиргаанд

Бидний ах Д.Гомбо 2017 оны 5-р сарын 2-ний шөнө тус эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт очсон билээ. Ах минь зүрхний гол судсандаа 7 тэлэгчтэй болохоор бид үнэхээр их сандарч яах ч учраа мэдэхгүй байснаа нуух юун.
Тус эмнэлгийн Ерөнхий мэс засал, зүрхний мэс засал, дүрс оношилгооны тасгийн чадварлаг эмч, ажилтан нарын тусламжтайгаар хэдхэн цагийн дотор “цөсний чулуунаас үүдэлтэй хүндрэл, улаан хоолойны урагдалт” гэж оношлогдож, яаралтай мэс засалд орсон юм. Мэс засал тасралтгүй 6 цаг үргэлжилж эрдэнэт хүний алтан амь аварагдлаа. П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн зөвлөх эмч, Академич, Ардын эмч, Хөдөлмөрийн баатар Н.Баасанжаваар ахлуулсан мэс засалч эмч Ц.Лочин, Б.Болормаа зэрэг “алтан гартай эмч” нарын багийн мэргэжлийн өндөр ур чадвар, шаргуу дайчин, өөртөө итгэлттэй, мэргэжилдээ эзэн болсон чадварыг биширлээ. Энэ хамт олон “гар нийлсэн мэргэжлийн чадварлаг баг”, “шавь сургалтын” үлгэр жишээг эмчлүүлэгч бидэнд тод томруун мэдрүүлж өглөө. Энэ багийн онолын өндөр мэдлэг, оюунаа уралдуулан хамтын шийдвэр гаргах, бусдынхаа туршлагыг хүндэтгэж харилцан суралцах чадвар, гардан гүйцэтгэх туршлагыг бүх эмнэлэгийн үйлчилгээнд түгээн дэлгэрүүлэхийг та нартаа уриалж байна.
Эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга доктор С.Наранцэцэг, зүрхний мэс засалын эрхлэгч доктор Ц.Даваацэрэн, ерөнхий мэс заслын тасгийн эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Байгальмаа, Г.Баярсайхан, В.Даариймаа болон бусад бүх эмч, сувилагч, ажилтан нартаа баярласан сэтгэлээ илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
Танай эмнэлгийн “Алтан гартай” эмч нарын мэдлэг оюун, аюулт өвчний эсрэг цаг мөчтэй уралдан тэмцдэг нөр их хичээнгүй ажил үйлсийг тань хүндэтгэн биширч байгаагаа илэрхийлье.

Та бүхэнд ажлын өндөр амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг ерөөе.

 

Та бүхнийг хүндэтгэсэн:       Эмчлүүлэгч Д.Гомбын төрөл төрөгсдыг төлөөлж
                                            Н.Цэрэнбат Ач УИХ-ын гишүүн (99081828)
                                            Д.Суран Төрсөн дүү Биологийн ухааны доктор, проф. (99123974)