Хөдөлгөөн засалч ажилд авна.

Тархины харвалт, зүрхний шигдээсийн дараах сэргээн засах эмчилгээнд хөдөлгөөн засах эмчилгээг гардан хийж үйлчлүүлэгчийн амьдралын чанарыг сайжруулах.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Анагаах ухааны их сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөж Хөдөлгөөн засалчийн мэргэжил эзэмшсэн байх
  • Ёс зүй, харилцаа хандлагыг дээдэлдэг байх, харилцааны өндөр ур чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Багаар ажиллах, эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан
  • Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай 
  • Тус эмнэлэгт ажиллах хүсэл эрмэлзлэлтэй болон ачаалал даах чадвартай
  • Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай ажиллах 
  • Асуудал шийдвэрлэх, ажлыг гүйцэтгэхдээ хамтын менежментийн арга барилаар ажилладаг, өөрийгөө байнга хөгжүүлэх, 
  • Ажлын ачаалал даах, ажлыг хугацаанд нь гүйцэтгэх чадвартай
  • Мэргэжлээрээ ажилласан туршлагатай 

Бүрдүүлэх материал:

  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл,
  • Төрийн албан хаагчийн анкет 
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт; 
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт; 
  • Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт; 
  • “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь; 
  • /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар
  • Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт 

Материал хүлээн авч эхлэх дуусах хугацаа: 2016.03.01 хүртэл

Материал хүлээн авах газар, өрөө байрны хаяг: Баянгол дүүрэг, 5-р хороо Ард Аюуш 1А гудамж, ШУГТЭ-ийн өргөтгөлийн 2-р давхарт 1 тоот өрөө Хүний нөөцийн хөгжлийн алба

Ажлын байрны талаар мэдээлэл өгөх хүний нэр, утас: Хүний нөөцийн албаны дарга Г.Батсүрэн /70187882/