Гадаад харилцаа, албан хэргийн менежер ажилд авна.

Ажлын байрны тодорхойлолт: 
Байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагаатай холбоотой бүхий л үйл ажиллагааг хариуцан зохион зохион байгуулж ажиллахаас гадна эмнэлгийн даргын туслах, албан хэрэг хөтлөлт офисс менежерийн ажил үүргийг хавсран ажиллана.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Гадаад харилцааны ажилтан мэргэжлийн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн дээд түвшний мэдлэгтэй байх
  • 2-оос доошгүй гадаад хэлийг бүрэн эзэмшсэн байх
  • Албан хэрэг хөтлөлт, бичиг баримт боловсруулах чадвартай
  • Тухайн чиглэлээр дагнан, тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой
  • Харилцааны өндөр соёлтой, харилцах ур чадвар сайтай байх
  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай
  • Интернет, компютерийн хэрэглээний программууд болон сүлжээний орчинд ажиллах чадвартай

Ажилд орохыг хүсэгчдийн бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл,
  • Төрийн албан хаагчийн анкет 
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт; 
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт; 
  • Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт; 
  • “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь; 
  • /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар
  • Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт 

Материал хүлээн авч эхлэх дуусах хугацаа: 2017.05.14 хүртэл

Материал хүлээн авах газар, өрөө байрны хаяг: Баянгол дүүрэг, 5-р хороо Ард Аюуш 1А гудамж, ШУГТЭ-ийн өргөтгөлийн 2-р давхарт 1 тоот өрөө Хүний нөөцийн хөгжлийн алба

Ажлын байрны талаар мэдээлэл өгөх хүний нэр, утас: Хүний нөөцийн албаны дарга Г.Батсүрэн /70187882/