ГЭР БҮЛ - СЭТГЭЛ СУДЛАЛЫН УХААНЫ ДОКТОР Г. НАРАНБААТАР ЛЕКЦ УНШЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг 2017 оныг өөрийн байгууллагын хэмжээнд “БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ЖИЛ” болгон зарласантай холбогдуулан нийгмийн болон бизнесийн салбарт амжилтанд хүрч олны танил болсон хувь хүн, үндэсний хэмжээний томоохон хувийн хэвшлийн компани, аж ахуй нэгж, байгууллагуудын туршлагаас суралцахаар “Байгууллагын хөгжил ба хувь хүний манлайлал, үүрэг” сэдвийн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ зориулсан цуврал лекцийг зохион байгууллаа.

Энэхүү цуврал лекцийн хүрээнд 2017.06.13-нд “Сэтгэлийн өнгө” сэтгэл зүйн төвийн захирал, гэр бүл, сэтгэл судлалын ухааны Доктор Г. Наранбаатар урилгаар ирж “Байгууллагын соёл, хувь хүний эерэг хандлага” сэдвээр сонирхолтой лекц уншиж сонордууллаа.
Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой лекц уншиж сонордуулсан гэр бүл-сэтгэл судлалын ухааны Доктор Г.Наранбаатарт Эмнэлгийн захиргаа, хамт олны өмнөөс талархал илэрхийлж, цаашид хамтран ажиллах болсондоо таатай байна.