УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ БНСУ-ЫН ПРОФЕССОРЫН БАГ ИРЖ АЖИЛЛАЛАА

2017 оны 06 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тасагт БНСУ-ын Кёнгбугийн Үндэсний Их Сургуулийн элэг судлалын профессорын баг ирж хамтран ажиллалаа.


Энэхүү баг нь Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн хамт олон болон Ангиографийн оношилгоо эмчилгээний тасгийн эмч нартай хамтран тус эмнэлэгт анх удаа Элэгний хавдрыг түлэх эмчилгээ /RFA/ элэгний хавдрын оноштой 3 хүнд үнэ төлбөргүй амжилттай хийлээ. 
Мөн тус багийн хамт олон энэ эмчилгээг хийхэд зайлшгүй хэрэгтэй RFA эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн хамт олонд бэлэглэлээ.