ЭМНЭЛГИЙН ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН ӨДӨРЛӨГ, ТУГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдөр Эмнэлгийн хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа хэлэлцэх, салбарын болон бусад салбар, байгууллагаас авсан шагналаа хамт олондоо танилцуулах зэрэг баярын үйл ажиллагаа болон эмнэлгийн уламжлалт арга хэмжээ болох туг өргөх ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг “Чингис хааны хүрээ цогцолбор”-т зохион байгууллаа. 

Энэхүү арга хэмжээг байгууллага, хамт олноороо бахархах бахархлыг бий болгох зорилгын хүрээнд зохион байгуулсан бөгөөд арга хэмжээнд эмнэлгийн нийт хамт олон, удирдлагууд болон ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат бусад төлөөлөгчид хүрэлцэн ирсэн ба баярын арга хэмжээг нээж Эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир мэндчилгээ дэвшүүлэн 2017 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.

Мөн Төрийн далбааны өдрийг угтан уламжлалт арга хэмжээ болох “Туг өргөх” ёслолын арга хэмжээ хийлээ. Энэ жилийн тугийг 2016 онд амжилт бүтээл дүүрэн ажиллаж шилдэг ажилчид болох Зүрхний мэс заслын тасгийн эрхлэгч Ц.Даваацэрэн, Лабораторийн нэгдсэн тасгийн их эмч Ш.Өнөржаргал, Дүрслал оношилгооны тасгийн их эмч О.Ариунбилэг нар Эмнэлгийн тугийг ЗСТасгийн их эмч Ц.Саруул, Мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч Л.Аваажигмэд, Сэргээн засах эмчилгээний тасгийн сувилагч Н.Ганцэцэг, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн ахлах сувилагч А.Соёл-Эрдэнэ, Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн албаны тогооч Л.Түвшинжаргал, Эмнэлгийн соёл үйличлгээний албаны үйлчлэгч Ч.Одончимэг нар өргөлөө. 

Арга хэмжээний үеэр эмнэлэгтээ амжилттай, үр бүтээлтэй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдыг шагнаж урамшуулсан бөгөөд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр 9, Эрүүл мэндийн яамны жуух бичгээр 12, спортын алдар медалиар 1 хүн тус тус шагнагдлаа.