УГТЭ-ийн хамт олонд шагналын хур буулаа

Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тэмдэглэлт өдөр, Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан, эрүүл мэндийн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласныг үнэлэн тус эмнэлгийн дарга, ажилчид  төр засгийн хүндэт шагналаар шагналаа.

1. УГТЭ-ийн дарга Ц.Төмөр-Очирыг "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-р

2. УГТЭ-ийн МЭЭТ-ийн ахмад эмч н.Чулуунцэцэгийг "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-р 

3. УГТЭ-ийн ХБЭСТ-ийн их эмч С.Буянхишигийг "Алтан гадас одон"-р

4. УГТЭ-ийн Хуулийн зөвлөх С.Оюунбилэгийг "Алтан гадар одон"-р 

5. УГТЭ-ийн ЗМЗТ-ийн их эмч Э.Ариунцацралын "Хөдөлмөрийн хүндэт медаль"-р тус тус шагналаа.