ТЕНДЕРИЙН УРИЛГА: ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР АЖИЛЛАХ ОЛОН НИЙТИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго:

Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн дагуу тус эмнэлгийн “Төлөөлөн удирдах зөвлөл”-ийг байгуулах ба зөвлөлд ажиллах олон нийтийн төлөөллийн гурван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулж, шалгаруулах

Хоёр. Сонгон шалгаруулалтын тухай:

Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15.23-т заасны дагуу дараах олон нийтийн байгууллагуудыг сонгон шалгаруулна. Үүнд:

  1. Даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллага
  2. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага
  3. Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөл тус бүр дараах шалгуур үзүүлэлтийг хангасан гишүүнийг материалыг ирүүлэхийг урьж байна.

I. Даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагын төлөөлөл сонгох шалгуур:

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд боловсролтой, бакалаврын зэрэгтэй

Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх

Мэргэжил

Нийгмийн болон эдийн засгийн шинжлэх ухааны чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн болон тухайн чиглэлээр зэрэг цолтой байх

 

Мэргэшил

Нийгмийн болон эдийн засгийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэшсэн

Удирдлагын чиглэлээр сурсан байх

Туршлага

Хэрэглэгч, даатгуулагч олон нийтийн эрх ашгийг хамгаалсан байгууллагад 10 ба түүнээс дээш жил тогтвортой ажилласан байх

Төрийн болон олон нийтийн байгууллагын албанд мэргэшсэн, дадлага туршлагатай байх

Ур чадвар

-Манлайлах, зохион байгуулах чадвартай байх

-Үр  дүнд чиглэж ажиллаж чаддаг байх

-Багаар ажиллах арга барил эзэмшсэн

Ажлын арга барил эзэмшсэн байх

Тусгай шаардлага

-Ёс зүйн хэм хэмжээг сахих, нийтийн ашиг сонирхлыг дээдэлж ажиллах, нууц хадгалах

-Тодорхой албан тушаал эрхлэх бусад үйл ажиллагаа явуулах эрх нь шүүхийн шийдэх тогтоолоор хязгаарлагдаагүй, ял шийтгэлгүй, ямар нэгэн хэрэгт холбогдоогүй байх

-Аливаа улс төрийн намын харъяалалгүй байх (гишүүн бус)

-Бусад эрүүл мэндийн байгууллага, аж ахуй нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд хавсран ажилладаггүй байх

- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай болон бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилгүй байх

-Төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг хадгалах

-Ашиг сонирхол, ёс зүйн болон хэрэг зөрчилтэй холбоотой арга хэмжээ авагдаж байгаагүй байх 

 

II. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага сонгох шалгуур:

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Анагаах ухааны их, дээд сургууль төгссөн магистраас доошгүй зэрэгтэй

Эмнэлзүйн анагаах ухааны чиглэлээр туршлагажсан анагаах ухааны доктор, эмнэлзүйн анагаах ухааны профессор (клиникийн профессор) цолтой бол давуу байдалд тооцож болох

Мэргэжил

Хүний их эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн

 

Мэргэшил

Тус эмнэлгийн лавлагаа тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэлд мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтын туршлагатай байх

Эрүүл мэндийн чиглэлийн удирдлагын туршлагатай байх

Туршлага

Эрүүл мэндийн салбарт 10 ба түүнээс дээш жил тогтвортой ажилласан байх

Эрүүл мэндийн байгууллагад 8-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх

Ур чадвар

-Манлайлах, зохион байгуулах чадвартай байх

-Үр  дүнд чиглэж ажиллаж

чаддаг байх

-Багаар ажиллах арга

барил эзэмшсэн

Ажлын арга барил эзэмшсэн байх

Тусгай шаардлага

-Ёс зүйн хэм хэмжээг сахих, нийтийн ашиг сонирхлыг дээдэлж ажиллах, нууц хадгалах

-Тодорхой албан тушаал эрхлэх бусад үйл ажиллагаа явуулах эрх нь шүүхийн шийдэх тогтоолоор хязгаарлагдаагүй, ял шийтгэлгүй, ямар нэгэн хэрэгт холбогдоогүй байх

-Аливаа улс төрийн намын харъяалалгүй байх (гишүүн бус)

- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай болон бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилгүй байх

-Тухайн нийгэмлэг холбоод нь сүүлийн 6 сараас дээш хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа эрхлэн явуулсан байх

-Санхүүгийн ямар нэгэн зөрчилгүй байх

-Төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг хадгалах

-Ашиг сонирхол, ёс зүйн болон хэрэг зөрчилтэй холбоотой арга хэмжээ авагдаж байгаагүй байх 

III.Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөлөл сонгох шалгуур

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Анагаах ухааны их, дээд сургууль төгссөн, магистраас доошгүй зэрэгтэй

Эмнэлзүйн анагаах ухааны чиглэлээр туршлагажсан анагаах ухааны доктор, эмнэлзүйн анагаах ухааны профессор (клиникийн профессор) цолтой бол давуу байдалд тооцож болох

Мэргэжил

Хүний их эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн

 

Мэргэшил

Нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны их, дээд сургууль төгссөн, тухайн чиглэлээр мэргэшсэн

Нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн удирдлагын туршлагатай байх

Туршлага

Эрүүл мэндийн салбарт 10 ба түүнээс дээш жил тогтвортой ажилласан байх

Эрүүл мэндийн байгууллагад 8-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх

Ур чадвар

-Манлайлах, зохион

байгуулах чадвартай байх

-Үр  дүнд чиглэж ажиллаж

чаддаг байх

-Багаар ажиллах арга

барил эзэмшсэн

Ажлын арга барил эзэмшсэн байх

Тусгай шаардлага

-Ёс зүйн хэм хэмжээг сахих, нийтийн ашиг сонирхлыг дээдэлж ажиллах, нууц хадгалах

-Тодорхой албан тушаал эрхлэх бусад үйл ажиллагаа явуулах эрх нь шүүхийн шийдэх тогтоолоор хязгаарлагдаагүй, ял шийтгэлгүй, ямар нэгэн хэрэгт холбогдоогүй байх

-Хувийн эрүүл мэндийн байгууллагад албан тушаал эрхэлдэггүй байх

-Бусад эрүүл мэндийн байгууллага, аж ахуй нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд хавсран ажилладаггүй байх

-Аливаа улс төрийн намын харъяалалгүй байх (гишүүн бус)

- Мэргэжлийн нийглэмлэг холбоо, салбар зөвлөлд сүүлийн 5-аас доошгүй жил тогтвортой ажилласан байх

- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай болон бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилгүй байх

-Санхүүгийн ямар нэгэн зөрчилгүй байх

-Төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг хадгалах

-Ашиг сонирхол, ёс зүйн болон хэрэг зөрчилтэй холбоотой арга хэмжээ авагдаж байгаагүй байх 

 

Гурав. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа:

        Сонгон шалгаруулалтын материалыг 2017 оны 7 дугаар сарын 31-ний дотор цаасан хэлбэрээр битүүмжлэгдсэн байдлаар хүлээн авна.

Дөрөв. Сонгон шалгаруулалтанд оролцогчдын материалыг хүлээн авах, бүртгэх, бүртгүүлэх материал:

  • 2017 оны 7 дугаар сарын 17-31 ны өдрүүдэд 09:00-12:00, 13:00-16:00 цагийн хооронд Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2 давхарт Захиргааны 02 тоот өрөөнд бүртгэнэ.

Дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

- Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу)

- Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

- Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/,

- Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,

- Ажил байдлын тодорхойлолт /сүүлийн 1-2 жилийн байдлаар, уг тодорхойлолт нь бүртгүүлэгчдэд тавигдах шаардлагуудыг тухайн бүртгүүлэгч хэрхэн хангасан болохыг харуулна/

-Тухайн төрийн бус байгууллага, холбоо, салбар зөвлөл, нийгэмлэгийн тодорхойлолт

-Цагдаагийн газрын тодорхойлолт

-Авлигатай тэмцэх газрын тодорхойлолт

  • Нэр дэвшүүлэх материалыг ирүүлэхдээ Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлтэй сайтар танилцах болон дээрх шалгуур үзүүлэлтийг хангасан материалыг заасан хугацаанд багтаан ирүүлнэ үү.
  • Хугацаа хоцорсон материалыг хүлээж авахгүй болохыг анхаарна уу.

Тав. Мэдээлэл, лавлагаа:

Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн захиргаа 7018-7884 дугаарын утас, УГТЭ-ийн www.shastinhospital.mn вэб сайтаар тус тус авч болно. 

 

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОРОО