“АМИЛУУЛАХ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭД СУВИЛАГЧИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Улсын гуравдугаар төв эмнэлэг эрчимт эмчилгээний зэрэглэлтэй тасаг нэгжүүдэд 3 хүртэлх жил ажиллаж буй сувилагч мэргэжилтнүүдийн ур чадвар, хандлагыг дээшлүүлэхийн тулд амилуулах тусламж үйлчилгээг богино хугацаанд стандарт, удирдамжийн дагуу чанартай түргэн шуурхай үзүүлэх, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг бодитой сайжруулах зорилгоор “АМИЛУУЛАХ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭД СУВИЛАГЧИЙН ОРОЛЦОО” сэдэвт тэмцээнийг эмнэлгийн хэмжээнд зохион байгууллаа. 

Тус тэмцээнд Харвалтын тасгийн ”Сэргэг”, Эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн ”Хэмнэл”, “Актив”, Яаралтай тусламжийн тасгийн “Еmergency”, Зүрхний шигдээсийн тасгийн “Цохилох зүрх” зэрэг багууд оролцож, тус бүр 5 сувилагч, 1-2 чиглүүлэгч эмчийн бүрэлдэхүүнтэй өрсөлдөж дүнгээ гаргалаа. 

Тэргүүн байранд Яаралтай тусламжийн тасгийн “Еmergency” баг, Дэд байранд Зүрхний шигдээсийн тасгийн “Цохилох зүрх” баг, Тусгай байранд Эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн “Актив” багууд тус тус шалгарлаа.

Эмнэлгийн захиргааны зүгээс нийт тэмцээнд оролцсон болон шагналт байранд шалгарсан багуудад талархал дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.