Эрүүл мэндийн салбарын хөгжил нийгэмд сэдэвт уралдааны дүн гарлаа

Эрүүл мэндийн яамнаас сэтгүүлч, судлаач нарын дунд Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны талаар үнэн зөв мэдээ, мэдээллийг олон нийтэд бодитоор хүргэхэд сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн бүхий л байгууллагад ажиллаж буй сэтгүүлчид, судлаач нарын дунд “Эрүүл мэндийн салбарын хөгжил нийгэмд” сэдэвт уралдааныг зарлаж дүнгээ гаргалаа. Өнөөдөр энэхүү уралдааны дүнг Эрүүл мэндийн яаман дээр танилцуулж, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болллоо.

Тус уралдаанд нийт 40 бүтээл ирснээс нэвтрүүлгийн төрлөөр зургаа, нийтлэл бичлэгийн төрлөөр 34 бүтээл ирсэн байна. Ирсэн бүтээлүүдэд шүүгчдийн саналаар төрөл тус бүрээс гурван бүтээлийг шалгаруулан өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн байгууллагатай танилцах эрхээр шагнаж урамшууллаа. Мөн манай сайтын нийтлэлч Х.Бат-Ирээдүйгийн “Эрүүл мэндийн салбарын шинэ бодлого” нийтлэл тусгай байрыг эзэллээ. 

Энэхүү уралдааны дүнг танилцуулвал: 

1. Нэвтрүүлгийн төрлөөр: 

        Нэгдүгээр байр. Стар телевизийн сэтгүүлч Б.Мөнх-Эрдэнийн “Амьдралын тасалбар” сурвалжлага

        Хоёрдугаар байр. ТВ 5 телевизийн сэтгүүлч Ө.Отгобаатарын “Амжилтын төлөө”  ярилцлага

        Гуравдугаар байр. МҮОНТВ-ийн сэтгүүлч А.Сарантуяагийн “Харвалтыг эмчилж болно” сурвалжлага тус тус эзэлжээ.

2. Нийтлэлийн төрлөөр: 

        Нэгдүгээр байр. “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Г.Отгонжаргалын “Зүрхний эх баригч” нийтлэл

Хоёрдугаар байр. “Мэдээ.мн” сайтын сэтгүүлч Б.Гэрэлмаагийн “Монгол эмч нар гавлын ясыг нээхгүйгээр судсан дотроос хагалгаа хэрхэн хийдэг вэ” сурвалжлага

Гуравдугаар байр. Хэвлэлийн төлөөлөгчдийн холбооны сэтгүүлч Э.Адъяасүрэнгийн “Үүдэд гээгдсэн бухимдал” нийтлэл

Тусгай байр 4. “Монголын үнэн” сонины сэтгүүлч С.Юмсүрэнгийн “Шинжилгээний сорьц тээвэрлэдэг болсноор урт дараалал ард хоцорчээ” сурвалжлага

Тусгай байр 5. “Өнөөдөр” сонины сэтгүүлч О.Бат-Ундрахын “Монголчууд зүрхний өвчнийг ялдаг болжээ” нийтлэл

Тусгай байр 6. Tseneg.mn сайтын сэтгүүлч Х.Бат-Ирээдүйн “Эрүүл мэндийн салбарын шинэ бодлого” нийтлэл

Тусгай байр 7. “Newscom.mn” сайтын сэтгүүлч М.Ариунцэцэгийн “Эхийн эндэгдэл эрс буурсан он жилүүд” нийтлэл

Тусгай байр 8. “Монголын үнэн” сонины сэтгүүлч С.Юмсүрэнгийн “Технологийн дэвшлийн буянаар жаргал, зовлонгийн хязгаар ойртжээ” сурвалжлага

Тусгай байр 9. Өвөрхангай өнгө сонины сэтгүүлч С.Мөнхдалайн Эрүүл энхийн гурвалжин, таван гишүүнт учирлал нийтлэл

Тусгай байр 10. Оюуны дархлаа ТББ-ын сэтгүүлч Г.Энхбаатарын “Эрүүл мэндийн сэтгүүл зүй нь энэрэн нигүүлсэхүйн сэтгэл дээр хөгжинө” нийтлэл тус тус шагналт байруудыг эзэлсэн байна.