ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

1 .Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэгт кафе, эмийн худалдаа, үйлчилгээний цэг, эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр өрөө, талбай түрээслүүлнэ.

Түрээслэх обьект Түрээсийн зориулалт, чиглэл Талбай /м2/ Өрөө тасалгааны байршил
Өрөө №1 Эмийн худалдаа 23 Өргөтгөлийн нэг давхарт
Өрөө №2 Кафе 39 Төв байрны зүүн талд
Өрөө №3 Үйлчилгээний цэг 10 Өргөтгөлийн нэг давхарт
Өрөө №4 Эрүүл мэндийн үйлчилгээ 10 Зөвлөх поликлиникийн нэг давхарт
Өрөө №5 Эрүүл мэндийн үйлчилгээ 10 Зөвлөх поликлиникийн нэг давхарт
Өрөө №6 Эрүүл мэндийн үйлчилгээ 15 Хоёр давхарт дүрслэл оношлогооны хэсэгт
Өрөө №7 Эрүүл мэндийн үйлчилгээ 17 Зөвлөх поликлиникийн нэг давхарт

Жич: Эрүүл мэндийн үйлчилгээ гэсэн чиглэлд – тус эмнэлийн үндсэн тусламж үйлчилгээнээс бусад үйлчилгээг зөвшөөрнө.

“П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг”-ийн үл хөдлөх хөрөнгийг түрээслэх сонирхолтой хуулийн этгээд, аж ахуйн нэгжийг төрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.

2. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт
Материал хүлээн авах хаяг П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн төв байрны 2 дугаар давхар, Захиргаа, 6 тоот өрөө
Материал нээх хугацаа, хаяг байршил П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн эрдмийн зөвлөлийн өрөөнд 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 30 минут.
Түрээслүүлэх үнийн хэмжээ 1м2 -30,000 (Гучин мянга) төгрөг
   




 

 

 

 


Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал
 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар
 Талбай болон эд хөрөнгө түрээслэх үнийн саналын дагуу 3 сарын түрээсийн төлбөртэй дүйцэхүйц  барьцаа байршуулах боломжтойг нотолсон баримт бичиг
 Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил 2015, 2016 он)
 Санхүүгийн чадварыг нотлох баримт (харилцагч бакны баталгаажуулсан дансны тодорхойлолт, хуулга, хуулийн этгээд 2015, 2016 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан)
 Түрээсийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай төсөл, төсвийн тооцоо.
 Ажилтны сүүлийн 1 сарын дотор эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан баримт

Тавигдах шаардлага
№ Үйлилгээний чиглэл Тавигдах шаардлага
1
Кафе - Тухайн чиглэлийн үйл ажиллагааг 3-аас дээш жил эрхлэн явуулсан туршлагатай байх
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх
2 Эмийн худалдаа - Эмийн сангийн үйлчилгээг 5-аас дээш жил эрхлэн явуулсан туршлагатай байх
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх
-Тусгай зөвшөөрөлтэй байх
- Эмийн сангийн бүтэц үйл ажиллагааны стандартыг хангасан тоног төхөөрөмжтэй байх
3 Үйлчилгээний цэг - Аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан /2016, 2015 оны санхүүгийн тайлан/
- Худалдаа, үйлчилгээ эрхлэх мэргэжлийн хаяналтын дүгнэлт
4 Эрүүл мэндийн үйлчилгээ - Түрээсийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарч тухайн үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөл шаардана. Тус эмнэлийн үндсэн тусламж үйлчилгээнээс бусад үйлчилгээг эрхлэх 
- Төсвийн түрээсийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай төсөл төсвийн тооцоо.
5 Эрүүл мэндийн үйлчилгээ
6 Эрүүл мэндийн үйлчилгээ
7 Эрүүл мэндийн үйлчилгээ

3.Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах
Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, 70007819 утсаар болон http://www.pcsp.gov.mn www.shastinhospital.mn цахим хуудаснаас авна уу.
Хаяг: БГД 5 дугаар хороо, Ард-Аюушийн гудамж-1, Улсын гуравдугаар төв эмнэлэг. Холбогдох утасны дугаар: 99073433