ЗҮРХНИЙ ТӨРӨЛХИЙН ГАЖИГТАЙ 10 ХҮҮХДИЙГ БНЭУ-д ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭМЧЛҮҮЛНЭ

2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Ротари ТББ байгууллагын санаачилгаар Олон Улсын Ротари 3450 дүүрэг, Олон Улсын Ротари 3080 дүүрэг хамтран Олон Улсын Ротари байгууллагын санхүүжилтээр Глобал Грант#1754471 тоот хамтарсан хэрэгжүүлж буй төслийн чиглэлээр БНЭУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Суреш Баба, ОУ-ын Ротари сангийн Ерөнхийлөгч асан Ражендра К Сабоо, Энэтхэгийн Ротарийн 3080 дүүргийн захирагч асан Ноён Мадхукар Малхотра, Туул Ротари клуб, Монголын Ротарийн 10 дугаар бүсийн захирагч асан хатагтай Х.Жамбалмаа УГТЭ-ийн БТМЭОДарга Х.Бат-Ирээдүй, тус эмнэлгийн ЕМЗТасгийн эрхлэгч М.Ганбаатар, ММЗТасгийн эрхлэгч Х.Хусаян нар оролцсон хэвлэлийн баг хурал хийлээ.

Тус хурлаар ОУ-ын Ротари сангийн Ерөнхийлөгч асан Ражендра К. Сабоо нь БНЭУ-ын засгийн газрын тэтгэлгээр Монгол улсад эмчлэгдэх боломжгүй зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай амьдралын боломжгүй 10 хүүхдийг БНЭУ-ын Чандигарх мужийн эмнэлэгт үнэ төлбөргүй эмчлүүлэх болсныг мэдэгдсэн юм. Хүүхдүүдийн БНЭУ-д зорчих зардлыг Монголын засгийн газар болон Ротари сангаас гаргах бөгөөд эмчилгээний зардал болон бусад зардлыг БНЭУ-ын засгийн газар бүрэн хариуцах бөгөөд 10 хүүхдийг 9 сард сонгон эмчилгээнд явуулах юм.