Шастинчууд шинэ жилийн баяраа тэмдэглэлээ

Улсын гурав дугаар төв эмнэлгийн хамт олон 2012 оны 12 сарын 22-ны өдөр “Улаанбаатар” зочид буудлын хүлээн авалтын танхимд өнгөрсөн жилийнхээ хийсэн бүтээсэн ажлыг дүгнэж, ирэх оныхоо ажил хөдөлмөрт амжилт хүсч нэгэн үдэш шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын үйл ажиллагааг нээж Эмнэлгийн дарга Монгол улсын Төрийн соёрхолт, Хүний гавъяат эмч, Клиникийн Профессор Б.Батчулуун үг хэлснээр эхэлсэн юм.

Цэнгүүний үеэр эмнэлгийн хамт олон өнгөрч буй жилдээ ажил хөдөлмөр, амжилт бүтээлээрээ бусдыгаа хошуучилсан шилдэг тасаг болон эмч, ажилчдыг шалгаруулан шагнал гардуулж ирэх жилдээ улам их амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөлөө.

“Оны Шилдэг хамт олон”

  • Шилдгийн шилдэг: Ерөнхий мэс заслын тасаг
  • 1-р байр: Уушиг судлалын тасаг
  • 2-р байр: Мэдрэлийн мэс заслын тасаг
  • 3-р байр: Инженер техникийн алба
  • "Анагаахын дэвшилтэт арга, шинэ технологи нэвтрүүлэгч хамт олон” - хамтын бүтээлээр Нэгдсэн лабораторийн тасаг, Статистик, Мэдээллийн Технологийн алба


“Оны шилдэг хүмүүс”

  • Онцлох хүн: Зүрхний мэс заслын тасгийн эрхлэгч Анагаахын шинжлэх ухааны доктор, дэд профессор Д.Цэгээнжав
  • Шилдэг эмч: Оношлогооны төвийн их эмч Монгол улсын тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор О.Ариунбилэг
  • Шилдэг сувилагч: Бөөр дотоод шүүрлийн булчирхайн тасгийн сувилагч Монгол улсын ахлах зэргийн сувилагч Д.Энхбаяр
  • Шилдэг Эрүүл мэндийн ажилтан: Инженер техникийн албаны ахлах инженер Г.Цэнгэл
  • Шилдэг менежер: Эм зүйн албаны дарга Эм зүйн ухааны доктор, дэд профессор Л.Цэрэндулам
  • Шилдэг залуу: Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Анагаах ухааны Магистр Ц.Лочин
  • Шилдэг судлаач эмч: Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Анагаах ухааны Магистр Д.Эрдэнэболд
  • Шилдэг судлаач сувилагч: Ерөнхий мэс заслын тасгийн сувилагч Монгол улсын ахлах зэргийн сувилагч М.Гэрэлтуяа