ТАЛАРХАЛ

ТАЛАРХАЛ

2017-08-09

Миний бие П.Эрдэнэчимэг тус эмнэлэгт 2017 оны 8-р сарын 1-ээс эхлэн 7 хоног үе мөчний эмчид үзүүлж, Сэргээн засах тасгаар үйлчлүүлж 2-3 жил өвдсөн зүүн гар мөрний өвдөлтийг эмчлүүллээ. Ингээд би танай эмнэлгийн ажилтан, эмч, сувилагч нарт маш их баярлаж талархаж байгаагаа чин сэтгэлээсээ илэрхийлмээр байна.

№243 өрөөнд үзэж буй Оюунчимэг эмч, мөн эмчилгээ гардаж хийж удаан хугацаагаар өвдсөн өвдөлтийг эдгээж өгсөн Сэргээн засах Даваажав эмчид, мөн бариа засал хийдэг Түмэнжаргал эмч нарт маш их маш их баярлаж байна.

Сайхан, эелдэг харьцаа, хаана яаж үзүүлж эмчлүүлэхийг хэлж өгсөн чиглүүлж, мэргэжлээ гайхалтай сайн эзэмшиж байгаа эдгээр хүмүүсийн ажил амьдрал нь үргэлж өөдрөг дэлгэр байгаасай гэж хүсч байна. Аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Бариач Түмэнжаргал, Даваажав эмч нар минь эрхэлсэн ажилдаа гайхмаар чадварлаг байгаад тань дахин дахин талархал идэрхийлье. Мэргэжлээр улам өсч хөгжиж байгаарай.

 

Талархал бичсэн:

Орхон аймаг 15-р сургуулийн башү П.Эрдэнэчимэг

Утас 99298630