ТОП МОДЕЛ МАРКЕТЕР Х. БАДАМГЭРЭЛ ТУС ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАРТ СОНИРХОЛТОЙ ЛЕКЦ СОНОРДУУЛЛАА

Тус эмнэлэг 2017 оныг “Байгууллагын Соёлын Жил” болгон зарлаж олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаагын нэг нь Монголын нийгэм эдийн засгийн салбарт амжилт олсон олны танил хувь хүн, байгууллагын соёлыг амжилттай хөгжүүлж байгаа байгууллага, үндэсний томоохон аж ахуйн нэгжийн холбогдох төлөөллийг урьж, бүтэн нэг жилийн хугацаанд 14 хоног тутамд эмч мэргэжилтнүүдэдээ яриа хийлгэж, туршлага судлан, хамтран суралцдаг юм. Энэ удаа 11 дүгээр сарын 14-ны тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн өглөөний ээлжит сургалтанд “Андра Академ”-ийн Гүйцэтгэх Захирал, Топ модел, Маркетер Х. Бадамгэрэл “ХУВЬ ХҮНИЙ ЁС ЗҮЙ” сэдвээр бодит түүхэнд тулгуурласан сонирхолтой бөгөөд сургамжтай лекц уншиж сонордууллаа.

2009 оны Монголын мисс, 2014 оны Гоёл наадмын топ модель, Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг болох зочин багш маань 2007 оноос эхлэн олон улсын загварын шоу, фестивалиуд, миссийн тэмцээнүүдэд Монгол улсынхаа нэрийг гаргаж, амжилттай оролцож ирсэн арвин туршлагатай нэгэн юм. Тэрээр 3 жилийн өмнөөс өөрийн Андра загварын агентлагийг үүсгэн байгуулж, шилдэг залуу загвар өмсөгчдийг бэлдэж ирсэн бөгөөд 2016 онд агентлагаа өргөжүүлэн “Андра Академ” болгон өргөжүүлж, Монголын өсвөр үе, залуучууд болон бүх насныханд гоо зүй, хувийн соёл, нийгмийн харилцааны эерэг хандлага бүхий цогц мэдлэгийг олгох чиглэлээр ажиллаж орчин цагийн соёлтой мэдлэгтэй залуучууд, мэргэжилтнүүдийг бэлтгэдэг шилдэг залуу удирдагч залуусын нэг болжээ.

Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой, сургамжтай яриа сонордуулж өгсөн Топ модел, Маркетер Х. Бадамгэрэлд УГТЭ-ийн эмч эмнэлгийн мэргэжилтэн, хамт олныхоо нэрийн өмнөөс талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.