Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Диабетийн төв нь “Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд энэ өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр “Өнөөдөр хийж маргаашийг өөрчлөе” сэдвийн хүрээнд ард, иргэд үйлчлүүлэгч нарт зориулсан 2 дахь удаагийн өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Тус өдөрлөгөөр иргэдэд, үйлчлүүлэгчдэд зориулан “Чихрийн шижин өвчин ба түүний хүндрэлүүд”, “Чихрийн шижин аюулын харанга” видео хичээл, БЖ/ БӨ/ БЖИ тодорхойлон, бүсэлхийн тойрог, цусны даралт хэмжилт, “Чихрийн шижингийн үеийн хооллолт”, Чихрийн шижингийн үеийн хоол орлуулах бүтээгдэхүүн “Diabetasol” танилцуулга, амталгаа, ЧШӨ-ний үед хийх дасгал хөдөлгөөн, Чихрийн шижин ба Витамин “Д”, “Чихрийн шижин өвчний үеийн хяналт, хүндрэлээс урьдчилан сэргийлэх аргууд” зэрэг сэдвүүдээр сургалт, мэдээлэл хүргэлээ.
Мөн захын цусанд глюкоз 83 хүнд тодорхойлсон, 50 хүнд санамсаргүй сахар тодорхойлсон ба 38 хүн нь өөрчлөлттэй гарсан. Чихрийн шижингийн эрсдлийн үнэлгээнд хамрагдсан иргэдэд дотоод шүүрлийн эмчийн зөвөлгөө, хоол хөдөлгөөний зөвлөмжийг өгч, 100 гаруй хүнд 10 төрлийн гарын авлага, зөвлөмж тараасан.