УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ЭМЧ, АЖИЛЧИДДАА ЗАСГИЙН ГАЗРЫН АЛБАН ДААЛГАВАР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ БОЛОН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЦУВРАЛ СУРГАЛТ ЗОХИО

Монгол Улсын Засгийн Газрын 01 дүгээр албан даалгавар, ЭМЯ-ны Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хяналтын хорооны 63 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллах хүрээнд тус эмнэлгийн нийт эмч, эмнэлгийн ажилтан, ажилчдад Эмнэлгийн захиргааны 10 тоот албан даалгаврыг нийт тасаг, төв, албадад хүргүүлж, Эмнэлгийн даргын Б/542 дугаар тушаал гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Түүнчлэн Зөрчлийн тухай хууль болон мөн хуулийн эмч, эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаатай холбоотой зүйл, заалтууд, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан эрх зүйн баримтуудыг танилцуулан сурталчлах, мэдээлэх, ажилчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор  цуврал сургалтуудыг зохион байгуулж эхэллээ.

Энэхүү сургалтыг тус эмнэлгийн захиргаа, хуулийн зөвлөхтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 11 сарын 13-нд тасаг, төв, албадын эрхлэгч, дарга, ахлах сувилагч, ахлах ажилтнуудад, 11 сарын 14-нд эмч мэргэжилтнүүдэд, 11 сарын 15-нд эмнэлгийн дэмжин туслах үйлчилгээний ажилтнуудад зохион байгуулсан. Цаашид нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүд, резидент эмч, дадлагажигч сувилагч нарт хуваарийн дагуу уг сургалтыг үргэлжлэн зохион байгуулна.