ТУС ЭМНЭЛГИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД “АНТИБИОТИКИЙГ ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭЕ” АЯНГ АМЖИЛТТАЙ ӨРНҮҮЛЖ БАЙНА

Тус эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” Дэлхийн 7 хоногийн хүрээнд “АНТИБИОТИКИЙГ ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭЕ” амлалтанд нэгдэх үйл ажиллагааг цахим болон гарын үсэг зурах  хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсээс манай Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулж буй энэ удаагийн “Антибиотикийн мэдлэг хандлагыг дээшлүүлэх Дэлхийн 7 хоног”-ийн аяны хугацаанд тус эмнэлэг “Антибиотик эмийг зохистой хэрэглэе” өдөрлөг зохион байгуулж, нийт 200 гаруй эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдийг дээрх амлалтанд нэгдэхийг уриалан, иргэд үйлчлүүлэгчдийн дунд  эмчилгээгээ дутуу орхилгүй бүрэн, гүйцэд хийлгэж байх, нянгийн тархалтаас сэргийлж, антибиотикийн хэрэглээг хязгаарлахын тулд хувь хүний эрүүл ахуй, ариун цэврийн зөв дадалд суралцах, антибиотикийг хариуцлагатай хэрэглэх талаар эргэн тойрныхоо найз нөхөд, гэр бүлийнхэндээ хэрхэн туслах зэрэг “Антибиотикийн зохистой хэрэглээ”-ний талаар сургалт зохион байгуулж, зөвлөгөө өглөө.