ГЭДЭСНИЙ ЭМГЭГИЙН ҮЕИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТИЙН ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Анагаах Ухааны Хүрээлэн, Монголын Гастроэнтерологийн холбоо хамтран “Гэдэсний эмгэгийн Үеийн оношилгоо, эмчилгээний менежментийн орчин үеийн чиг хандлага” сэдэвт сургалт 2017 оны 11 дүгээр сарын 24-нд УГТЭ-ийн хурлын танхимд зохион байгууллаа. Энэхүү сургалт нь гэдэсний эмгэгийн үед нарийн мэргэжлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг дотор, гастроэнтеролог, дурангийн эмч нарт зориулсан онолын мэдлэг болон практик дадлагыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа бөгөөд сургалтанд УБ хотын төв эмнэлгүүд, нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүд, өрхийн эмнэлгүүдийн дотор, гастроэнтеролог, дурангийн нийт 170-аад эмч мэргэжилтнүүд хамрагдсан.

Сургалтаар Монголын Гастроэнтерологийн чиглэлийн АУ-ны Доктор, профессор, тэргүүлэх зэргийн эмч, багш нар гэдэсний эмгэгийн үед үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар сүүлийн үеийн ойлголтууд,шинэ мэдээллийг олгосон  сонирхолтой лекц уншиж сонордуулав.