ЭМНЭЛГИЙН ДАРГЫН НЭРЭМЖИТ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

Тус эмнэлэг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд байгууллагын эмч ажилчдад нийтийн биеийн идэвхитэй хөдөлгөөн, эрүүл амьдралын зөв дадал хэвшүүлэх, биеийн тамир спортын арга хэмжээнд өргөнөөр оролцуулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны эв нэгдэл, итгэлцлийг бүрдүүлэх зорилгоор эмнэлгийн даргын нэрэмжит гар бөмбөгийн тэмцээнийг 2017 оны 11 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд “Этүгэн” их сургуулийн спорт зааланд зохион байгууллаа.

Тэмцээний нээлтэнд Эмнэлгийн дарга Ц.Төмөр-очир,  эмнэлгийн удирдлагууд, Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, БГД-ийн Биеийн тамир спортын хороо, холбогдох газруудын удирдлага, төлөөлөллүүд оролцлоо.

Тэмцээнд эмнэлгийн 42 тасаг, нэгж албадын эрэгтэй 8, эмэгтэй 25 баг тамирчид оролцсоноос эрэгтэй багийн I байранд О. Батхүү ахлагчтай СЗЭТ, ДОТ-ийн хамтарсан баг, II байранд Т. Баасандорж ахлагчтай  ЯТЭЭТ, ХТ-ийн хамтарсан баг, III байранд Х. Бат-Ирээдүй ахлагчтай Захиргааны баг, эмэгтэй I байранд С.Оролмаа ахлагчтай ММЗТ-ийн баг, II байранд Н. Одгэрэл ахлагчтай ЛНТ-ийн баг, III байранд Д.Оюунзул ахлагчтай ЧХХМЗТ, АОЭТ, ДОТ-ийн хамтарсан баг тус тус шалгарлаа. Мөн СЗЭТ-ийн хөдөлгөөн засалч Б. Лхагвасүрэн шилдэг эрэгтэй тоглогч,  ЧХХМЗТ-ийн их эмч Д.Оюунзул шилдэг эмэгтэй тоглогч, ММЗТ-ийн ахлаг сувилагч Б. Болортуул Шилдэг дасгалжуулагчаар, Эмнэлгийн даргын нэрэмжит шагналаар ЛНТ-ийн лаборант Ч. Хандармаа, ХТ-ийн их эмч Т. Баасандорж нар шагнуулж Сэргээн засах эмчилгээний тасаг, Мэдрэлийн мэс заслын тасгийн баг хамт олон Шилдэг багаар шалгарч шилжин явах цомын эзэд боллоо.