ЭДИЙН ЗАСАГЧ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Эдийн засагч нь Улсын гуравдугаар төв эмнэлгийн жил бүрийн төсвийн төсөл, төсөөллийг боловсруулах, эдийн засгийн төлөвлөлтийг хийх, худалдан авах ажиллагаатай холбогдсон бүх үйл ажиллагаа, гэрээний гүйцэтгэл, шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллана.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Эдийн засагч, санхүүч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэшсэн төсөвчний эрхтэй бол давуу тал болно
  • Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан туршлагатай
  • Тендерийн бичиг баримт боловсруулах,  дүгнэлт, үнэлгээ хийх, А3 сертификаттай, худалдан авах үйл ажиллагаа хариуцан ажилласан туршлагатай
  • Англи хэлний зохих түвшиний мэдлэгтэй

Бусад шаардлага:

  • Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай ажиллах
  • Асуудал шийдвэрлэх, ажлыг гүйцэтгэхдээ хамтын менежментийн арга барилаар ажилладаг, өөрийгөө байнга хөгжүүлэх,
  • Ажлын ачаалал даах, ажлыг хугацаанд нь гүйцэтгэх чадвартай
  • Ёс зүй, харилцаа хандлагыг дээдэлдэг байх, харилцааны өндөр ур чадвартай
  • Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой

Бүрдүүлэх материал

  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл,

·  Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

·  Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

·  Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;

·  Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;

·  “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;

  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт;
  • Ажиллаж байсан эсвэл суралцаж байсан байгууллагын тодорхойлолт /ёс зүй, харилцаа хандлагын талаар тодорхой бичнэ/

Материал хүлээн авах хугацаа: 2017.12.20-ны 16.00 цаг хүртэл

Байршил: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, өргөтгөлийн 2-р давхарт 1 тоот өрөө Хүний нөөцийн хөгжлийн алба

Холбоо барих утас: 976-70187882