УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ НЬ МЭДРЭЛ СУДЛАЛЫН СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Мэдрэлийн төв, Анагаах ухааны хүрээлэн, Монголын мэдрэл судлалын нийгэмлэг хамтран  2017 оны 12 дугаар сарын 09-ны өдөр “ТАРХМАЛ ХАТУУРАЛ БОЛОН БУЛЧИН ХАТИНГАРШИХ ХАЖУУГИЙН ХАТУУРАЛ ӨВЧНИЙ ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛС, ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА”  сэдэвт сургалт, семинарыг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалт, семинарыг Монгол Улсын хэмжээнд түгмэл хатуурал, булчин хатангиршил хажуугийн хатуурал өвчний оношилгоо, эмчилгээний өнөөгийн байдал, тус салбарт тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, орчин үеийн ололт амжилттай танилцаж, харилцан туршлага, мэдээлэл солилцох, тусламж үйлчилгээний оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, эмч мэргэжилтнүүдийн эрдэм судлалын ажлыг дэмжих, нотолгоонд суурилсан эмнэл зүйн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан бөгөөд УГТЭ, АУХ, АШУҮИС-ийн доктор, профессор, багш нар лекц уншиж танилцууллаа.

Сургалтанд Улаанбаатар хотын 9 дүүрэг, Дорнод, Орхон, Сэлэнгэ, Баянхонгор аймгийн мэдрэл судлалын чиглэлийн 106 эмч мэргэжилтнүүд хамрагдлаа.