2012 оны эм, эмнэлгийн хэрэгслийн урвалж оношлуурын Тендерийн гэрээг дүгнэх ярилцлага зохиогдлоо

2012 оны 12 сарын 19-ний өдөр П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт 2012 онд эм, эмнэлгийн хэрэгслийн урвалж оношлуураар нийлүүлэх гэрээг дүгнэсэн ярилцлага зохиогдлоо. Уг ярилцлаганд тус эмнэлгийн удирдлагын баг, 2012 оны тендерийн үнэлгээний хороо, эмэн эмчилгээний зохицуулах хорооны гишүүд, зарим тасгийн эрхлэгч, эмч нарын төлөөлөл оролцлоо. Мөн уг ярилцлаганд гэрээт 24 байгууллага оролцохоос 14 байгууллагын төлөөлөл оролцлоо.

Тус ярилцлагат Клиник эм зүйн албаны дарга Л.Цэрэндулам 2012 оны тендерийн явц, гэрээний биелэлтийг байгууллага тус бүрээр нь танилцуулан цаашид анхаарах асуудлыг хэлэлцлээ. Ярилцлагын үеэр олон төрлийн асуулт хариулт өрнөсөн нь ярилцлага үр дүнтэй болсныг илтгэсэн юм.