“ТАРХВАР СУДЛААЧ ИХ ЭМЧ” АЖИЛД АВНА /1-2 жил ажиллана/

Ажлын байрны зорилго:

Төв эмнэлгийн хэмжээнд халдвараас сэргийлэх хяналтын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж, эмнэлзүйн тархвар судлалын чиглэлээр төлөвлөгөөт үйл ажиллагааг явуулна.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Тархвар судлаач их эмч мэргэжилээр их дээд сургууль төгссөн;
  • Тархвар судлалын чиглэлээр нарийн мэргэшил эзэмшсэн;
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцож байсан туршлагатай
  • Бичиг баримт боловсруулах чадвартай
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Англи хэлний ярианы болон бичгийн дээд түвшний мэдлэгтэй байх
  • Зохион байгуулах, удирдан чиглүүлэх ур чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой, харилцах ур чадвар сайтай байх
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Интернет, компютерийн хэрэглээний програм болон сүлжээний орчинд ажиллах чадвартай

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл,
  • Төрийн албан хаагчийн анкет Маягт№1
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • “4х6” хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар
  • Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

Материал хүлээн авах хугацаа: 2018.02.01-ны 16:00 цаг хүртэл

Байршил:

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, өргөтгөлийн 2-р давхарт 01 тоот өрөө Хүний нөөцийн хөгжлийн алба

Холбоо барих утас: 976-70187882