“ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ИХ ЭМЧ” АЖИЛД АВНА /1-2 жил ажиллана/

Ажлын байрны зорилго:

Төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний нэгдсэн тасагт ажиллах бөгөөд тархины харвалт, зүрхний шигдээсийн болон ерөнхий мэргэжлийн эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага:

• Анагаах ухааны их сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөж Эрчимт эмчилгээний их эмчийн мэргэжил эзэмшсэн байх
• Эмчлэх эрхийн зөвшөөрлийн хугацаа 5 жил байх ба хүчинтэй байх
• Мэргэжлээрээ ажилласан туршлагатай
• Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
• Багаар ажиллах, эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан
• Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай 
• Тус эмнэлэгт ажиллах хүсэл эрмэлзлэлтэй болон ачаалал даах чадвартай 

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Мэргэжлийн болон боловсролын цол зэрэг хамгаалсан бол давуу талтай
  • Ёс зүй, харилцаа хандлагыг дээдэлдэг байх, харилцааны өндөр ур чадвартай
  • Асуудал шийдвэрлэх, ажлыг гүйцэтгэхдээ хамтын менежментийн арга барилаар  ажилладаг, өөрийгөө байнга хөгжүүлэх,
  • Ажлын ачаалал даах, ажлыг хугацаанд нь гүйцэтгэх чадвартай
  • Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл,
  • Төрийн албан хаагчийн анкет Маягт№1
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • “4х6” хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар
  • Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

Материал хүлээн авах хугацаа: 2018.02.01-ны 16:00 цаг хүртэл

Байршил:

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, өргөтгөлийн 2-р давхарт 01 тоот өрөө Хүний нөөцийн хөгжлийн алба

Холбоо барих утас: 976-70187882