СУВИЛАГЧ ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНИЙ ДУНД “АМИЛУУЛАХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД СУВИЛАГЧИЙН ОРОЛЦОО IV” СЭДЭВТ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Сувилахуйн албанаас уламжлал болгон сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулдаг “Амилуулах тусламж үйлчилгээг үзүүлэхэд сувилагчийн оролцоо” сэдэвт 4 дэх удаагийн ажил, мэргэжлийн тэмцээнд уралдааныг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү тэмцээн нь сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, хандлагыг сайжруулж амилуулах тусламж үйлчилгээг богино хугацаанд стандарт, удирдамжийн дагуу чанартай түргэн шуурхай үзүүлэх, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, дадалжуулахад зорилгоор ажил мэргэжлийн уралдаан тэмцээнийг зохион байгуулдаг билээ. 

Энэ удаагийн тэмцээнд  Дүрс оношилгооны тасаг, Дурангийн оношилгоо, эмчилгээний тасаг, Сэргэн засах эмчилгээний тасаг, Зөвлөх поликлиник, Лабораторийн нэгдсэн тасаг, Нүдний мэс заслын тасаг, Чих, хамар, хоолойн мэс заслын тасаг, Гемодиализ эмчилгээний тасгийн нийт  8 багийн 40 сувилагч, чиглүүлэгч 8 эмчийн хамтаар оролцож тэмцээний шүүгчээр Сувилахуйн албаны дарга Д.Тунгаамаа, Чанар, дотоод аудитын албаны менежер Ч.Өнөрсайхан , Яаралтай тусламжийн тасгийн  эрхлэгч О.Янжив, Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн халдвар хамгаалалын ажилтан Ц.Цэрэнлхам нар ажилласан.

Тэмцээн, уралдаан  4 үе шаттайгаар  зохион байгуулагдаж тэргүүн байрт Гемодиализ эмчилгээний тасаг, Чих, хамар хоолойн мэс заслын тасгийн хамтарсан баг,  Дэд байрт Дүрс оношилгооны тасаг, дурангийн оношилгоо, эмчилгээний тасгуудын хамтарсан баг, Тусгай байрт Нүдний мэс заслын тасаг, Зөвлөх поликлиник хамтарсан багууд шалгарч  өргөмжлөл мөнгөн шагналын эзэд боллоо.