“ANTI–DIABETES” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2018 оны 03 сарын 14-ны өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт иргэд, үйлчлүүлэгчдийг чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Anti–Diabetes” төслийн нээлтийн арга хэмжээ болж, төслийг хэрэгжүүлэн хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн  дарга Ц. Төмөр-Очир, “JCI CENTRAL” салбар байгууллагын 2018 оны ерөнхийлөгч Б. Бямбажаргал нар  гарын үсэг  зурж төслийг эхлүүллээ.

Тус төслийг 2018-2019 онд хэрэгжүүлэх бөгөөд JCI central салбар байгууллага, УГТЭ-ийн Диабетын төвийн эмч нар, АШУҮИС-ийн Дотоод шүүрлийн тэнхимийн багш нар хамтран ажиллах юм. Энэхүү төсөл нь “Help today, change tomorrow/Anti-Diabetes” буюу “Чихрийн шижин өвчний эмгэгээс өнөөдөр урьдчилан сэргийлснээр маргаашийг өөрчилж чадна” уриан дор явагдах бөгөөд тус эмнэлгийн Диабетын төв нь Нийслэлийн 9 дүүрэг, хөдөө орон нутгийн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ үйлчлүүлэгчдийн цусан дахь глюкозыг түргэвчилсэн аргаар тодорхойлох, чихрийн шижин өвчтэй хүмүүст өөрийгөө хянах болон чихрийн шижин эмгэгийн талаарх мэдээллийн хяналтын картыг бий болгон ажиллана. Мөн тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд, үйлчлүүлэгчдэд энэхүү эмгэгээс урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийг өгөх сургалтын орчин, нөхцөлийг бүрдүүлэн ажиллана.