НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРААС ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Зөрчлийн тухай хуулийн танилцуулга, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай”  сэдвээр сургалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Сургалтыг НМХГазрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга, хууль зүйн ухааны доктор Б.Оюунсүрэн явуулсан бөгөөд сургалтын үйл ажиллагаанд НМХГазрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, мэргэжлийн хяналтын улсын байцаагч Д.Ганчимэг, Б.Батбилгүүн нар болон УГТЭмнэлгийн удирдлага оролсон.

Энэхүү сургалт, мэдээллийн үйл ажиллагаанд тус эмнэлгийн нийт 310 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, сувилагч нар хамрагдлаа