“ИХ ХОТЫН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” УРИАН ДОР БҮР НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2018 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийг “Их хотын цэвэрлэгээний 90 минут” уриатайгаар бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулсан бөгөөд тус үйл ажиллагаанд Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нэгдэн 35 тасаг, албадын 477 эмч, сувилагч, бусад ажилтнууд оролцон 90 минутын турш эмнэлгийн хашаа болон ойр орчмын талбайн хог хаягдлыг цэвэрлэж, гадна талын хана, фасад, цонх, хаяг, сандал, хогийн сав, үүдний хэсгийг угааж цэвэрлэн, ногоон байгууламжийг чийгшүүлэх, арчлах зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа.