Эм, эмнэлгийн хэрэгслийн урвалж оношлуурын 2012 оны тендерийн нээлтийн үйл ажиллагаа ил тод нээлттэй байдлаар боллоо

2012 он 01 сарын 02-ны өдрийн 10 цаг 30 минутанд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгээс зарласан эм, эмнэлгийн хэрэгслийн урвалж оношлуур худалдан авах тендерийн нээлттэй хурал тус эмнэлгийн Эрдмийн өргөөнд боллоо. Уг хуралд эмнэлгийн дарга Монгол улсын Төрийн соёрхолт, Хүний гавъяат эмч, Клиникийн Профессор Б.Батчулуун, тендерийн үнэлгээний хорооны гишүүд, тендерт санал ирүүлсэн 38 байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Тендерийн баримт бичгийг 41 гишүүд худалдан авснаас 31 байгууллага нь цагтаа ирүүллээ.

Тендерийн нээлтийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 26-р зүйлийн заалтуудыг мөрдөн үнийн саналыг ил тод зарлан явууллаа.