“ДЭЛХИЙН ГАРЫН ЭРҮҮЛ АХУЙН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 05 дугаар сарын 05-ны өдрийг Дэлхийн “Гарын эрүүл ахуйн” өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил “Гарын эрүүл ахуйг сахиснаар эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар, ялангуяа цусан үжлээс сэргийлэх боломжтой” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ.

Энэхүү өдрийг тохиолдуулан 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар-цусан үжлээс  урьдчилан сэргийлт Таны гарт”  сэдэвт өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон үйлчлүүлэгчдэд “Гарын эрүүл ахуй”, “Цусан үжлээс урьдчилан сэргийлэх нь”, “Гар угаалт, халдваргүйжүүлэлт”, “Гараа хэрхэн зөв угаах вэ” зэрэг сэдвүүдээр сургалт, мэдээлэл хүргэж, үйлчлүүлэгчдэд зориулсан гарын авлага, брошур бэлтгэн тарааж, гарын ионжуулагч аппарат буюу Black box-оор гарын халдваргүйтгэлийг үнэлэн зөвлөгөө зөвлөмж өглөө. Мөн хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчдэд гарын ариун цэвэр, халдваргүйтгэлийн талаарх сургалтыг зохион байгуулж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан гар угаах 5 мөч заалтыг танилцуулан зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллалаа.