“АРТЕРИЙН ГИПЕРТЕНЗИТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь “Артерийн гипертензитэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан “Цусны даралтаа хэмжиж сурцгаая” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөг нь үйлчлүүлэгч,  эмнэлгийн эмч,  ажиллагсдад цусны даралт ихсэх өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, хүн бүр өөрийн даралтаа зөв хэмжиж сурах, хянах, амьдралын зөв хэв маягт суралцах,  болон  “Цусны даралт ихсэлтийн тухай ойлголт”, “Давс ба даралт ихсэх өвчин”, “Тархины харвалтаас сэргийлье”, “Даралт бууруулах дасгал хөдөлгөөн” сэдвүүдээр сургалт зохион байгуулан цусны даралт ихсэлтийн эрт илрүүлэг үзлэг, эрсдэл тодорхойлох үнэлгээ, цусны даралтаа өөрөө хянах зөвлөгөө, зөвлөмж өгч, давс орлуулах 10 төрлийн бүтээгдэхүүн, 2 төрлийн ундааны танилцуулга, зохистой хэрэглэх зөвлөгөө зэрэг үйлчилгээ  үзүүлсэн. Мөн цусны даралт ихсэлтийн эрсдлийн үнэлгээнд 138 хүн хамрагдсаны 33 хувь нь бага, 43.4 хувь нь дунд, 23.1 хувь нь өндөр эрсдэлтэй үнэлгээ гарсан. Энэхүү өдөрлөгийн үйл ажиллагаанд нийт  150 гаруй  үйлчлүүлэгч, эмч ажилчид хамрагдсан байна.