ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

2018.05.21

1 .Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

Улсын Гуравдугаар төв эмнэлэг нь эрүүл мэндийн үйлчилгээ, кофе шоф ажиллуулах үйлчилгээний талбай түрээслүүлнэ.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн талбайг түрээслэх сонирхолтой хуулийн этгээд, иргэд төрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.

2. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 1000 цагт

Материал хүлээн авах хаяг

Улсын гуравдугаар төв эмнэлгийн төв байрны 2 дугаар давхар, Захиргааны 6 тоот өрөө Утас: 77000319 , 80008505

Материал нээх хугацаа, хаяг байршил

Улсын гуравдугаар төв эмнэлгийн эрдмийн зөвлөлийн өрөөнд 2018 оны 06 дугаар сарын 04 -ны өдрийн 10 цаг 30 минут

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

1м2 -50 000 төгрөг түүнээс дээш

(Тавин мянган төгрөг)

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл

-Монгол улсын хууль тогтоомж, стандарт дүрэм журмын хүрээнд барилга, байгууламж, хөдөлмөр хамгаалал, техник, галын аюулгүй ажиллагаа, ариун цэвэр, эрүүл ахуйн үндсэн шаардлагыг хангасан байна.

-Түрээслэх байрыг ямар үйл ажиллагааны чиглэлээр ашиглахаас хамаарч тухайн үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөл шаардана.

Түрээслэгчийг сонгон шалгаруулах ерөнхий мэдээлэл

Түрээс-лэх обьект

Түрээсийн зориулалт, чиглэл

Талбай /м2/

Өрөө тасалгааны байршил

Өрөө №1

Кофе шоп

39

Төв байрны зүүн талд

Өрөө №2

Эрүүл мэндийн үйлчилгээ

10

Зөвлөх поликлиникийн нэг давхарт

Өрөө №3

Эрүүл мэндийн үйлчилгээ

10

Зөвлөх поликлиникийн нэг давхарт

Өрөө №4

Эрүүл мэндийн үйлчилгээ

15

Хоёр давхарт дүрслэл оношлогооны хэсэгт

Өрөө №5

Сорьц цуглуулах нэгж

17

Зөвлөх поликлиникийн нэг давхарт

 

 

 

 

 

 

 

 

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

 

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил 2016, 2017 он)
  • Санхүүгийн чадварыг нотлох баримт:

Иргэн харилцагч банкны тодорхойлолт, дансны хуулга, хуулийн этгээд 2016, 2017 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан)

  • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлэх
  • Нийгмийн даатгалын дэвтрийн нүүр хэсэг, ажилд томилсон тушаал, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн байдал сүүлийн 2 жилийг нотариатаар баталгаажуулан ирүүлэх
  • Үйлчилгээний туршлагын талаарх мэдээлэл: 2016, 2017 он
  • Талбай түрээслэх үнийн саналын дагуу 3 сарын түрээсийн төлбөртэй дүйцэхүйц барьцаа байршуулах боломжтойг нотолсон баримт бичиг
  • Талбай түрээслэх үнийн саналыг баталгаажуулан ирүүлэх

Тавигдах шаардлага, бүрдүүлэх материал

Үйлчилгээний чиглэл

Нийтлэг шаардлага

1


Кофе шоп

-Үйлчилгээний ажиллагсад нь эрүүл мэндийн шинжилгээний дэвтэртэй байх /сүүлийн 6 сар/

-Худалдаа, үйлчилгээ эрхлэх мэргэжлийн хяналтын дүгнэлт

2

Эрүүл мэндийн үйлчилгээ

- Тус эмнэлгийн үндсэн тусламж үйлчилгээнээс бусад үйлчилгээг эрхлэх

-Түрээсийн болон тухайн орчны ойролцоох талбайн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах талаарх төсөл, төсвийн тооцоог ирүүлэх

Тусгай шаардлага

1

Эрүүл мэндийн үйлчилгээ, Кофе шоп

-Урьд нь эмнэлэгт талбай түрээслэн ажиллаж байсан бол түрээслэгчийн болон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус эмнэлгийн үйл ажиллагааг дэмжин ажиллласан ажлын тайлан,

-Шинээр түрээслэх байгууллага нь түрээсийн эд хөрөнгө ашиглалт,хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай, түрээслүүлэгч байгууллагын үйл ажиллагааг дэмжин ажиллах тухай төсөл,төсвийн тооцоог тус тус ирүүлэх

-Орчин үеийн үйлчилгээний шинэ , шинэлэг хэлбэрийг тус эмнэлгийн үйл ажиллагаатай уялдуулсан байдал

-Байгууллагын соёлд нийцүүлсэн засвар тохижуулалтын зураг төсөлтэй байх

-Тус эмнэлгийн үндсэн ажилчдад хөнгөлөлттэй үйлчлэх дэмжлэг үзүүлэх санал , санаачилга

2

Түрээсийн төлбөр

Шалгарсан тохиолдолд талбайн 3 сарын түрээсийн барьцаа төлбөрийг эмнэлгийн дансанд байршуулна.  

3.Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах

Түрээсийн талаарх сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 77000319 утсаар болон http://www.pcsp.gov.mn www.shastinhospital.mn цахим хуудаснаас авна уу.

Хаяг: БГД 5 дугаар хороо, Ард-Аюушийн гудамж-1, Улсын гуравдугаар төв эмнэлэг

Холбогдох утасны дугаар: 80008505

Зөвхөн шалгарсан иргэн, аж ахуйн нэгжид хариуг мэдэгдэнэ.