УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ДАРГЫН НЭРЭМЖИТ “БИДНИЙ АВЬЯАС ДУНДРАШГҮЙ” УРЛАГИЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олны амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажлын ачааллыг тайлах, нөхөрсөг нэгдмэл уур амьсгалыг бүрдүүлэх, урлагийн шинэ авьаястнуудыг нээн илрүүлэх зорилгоор “БИДНИЙ АВЪЯАС ДУНДРАШГҮЙ” урлагийн наадмыг 2018 оны 05 сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Тус уралдаанд нийт 39 тасаг, төв, албадын хамтарсан 10 (Хамтын хүч, Тэмүүлэл, Таван эрдэнэ, Хүннү, Нэгэн зүгт, Энэрлийн элч, Монгол донж, Эв эе, Солонго, Цоглог шастинчууд) багууд найрал дуу, гоцлол дуу, ардын бүжиг, язгуур урлаг, чөлөөт номер гэсэн 5 үзүүлбэрээр өрсөлдлөө. 
Шүүгчээр МУАЖ, СУИС-ийн хүндэт профессор Ч.Мөнхшүр, МУГЖ, ХБК-ийн консерваторын бүжгийн багш Ц.Алтангэрэл, МУГБ, СУИС-ийн төгөлдөр хуурын багш Ц.Энхцэцэг нар уригдан ирж, уран бүтээлч хандлага, сэтгэлгээ, хувцаслалт, ая, хөгжим техник хэрэгсэл, багийн оролцоо, нэр, энгэрийн тэмдэг, хөгжөөн дэмжигчдийн оролцоо, зохион байгуулат, цаг барих зэрэг шалгуур үзүүлэлтээр шүүн шилдгүүдийг шалгарууллаа.

Тэргүүн байр: “Таван эрдэнэ” баг (ЧДАА, МТА, СЗЭТ, ЭЗЭСНЛ, ЭТТНТ)
Дэд байр: “Нэгэн зүгт” баг (ЕМЗТ, Дотрын XI, Сувилахуйн алба, ГЭТ) 
Гутгаар байр: “Хамтын хүч” баг (ЭХҮА, АОЭТ, МУЭТ, ЭХСХА)
Тусгай байр: “Монгол донж” баг (Эмнэлгийн соёл үйлчилгээний алба)
Тусгай байр: “Солонго” баг (МЭЭТ, БДШЭСТ, ЗП)
Шилдэг гоцлол дуучин: “Солонго” багийн Э.Пүрэвсүрэн
Шилдэг бүжиг: “Нэгэн зүгт” багийн Хөдөө нутгийн залуус бүжиг
Шилдэг язгуур урлаг: “Тэмүүлэл” багийн И.Батчулуун\
Тусгай шагнал буюу “Хөвсгөл далайд амрах эрхийн бичиг”-ээр “Хүннү” баг (ДБМА, СБА, ММЗТ, УСТ), “Эв эе” баг (ЗХНА, ЗМЗТ, ДОТ, НЗМТ)
Тусгай шагнал буюу “Эмнэлгийн Дотрын XI тасгийн VIP өрөөнд үнэ төлбөргүй эмчлүүлэх эрхийн бичиг”-ээр “Таван-Эрдэнэ” багийн бүжигчин н.Лхагвасүрэн, “Энэрэлийн элч” багийн дуучин С.Наранбаатар нарт тус тус олголоо.
Энэхүү урлагийн наадмыг амжилттай зохион байгуулсан БТМЭОД, МТА, ЭХҮА, ИТА, ЭСҮАлбанд талархал дэвшүүлье.