“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ БА ХҮНИЙ ЭРХ“ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Улсын гуравдугаар төв эмнэлэг, МУ-ын Хүний эрхийн үндэсний комисстой хамтран 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр эрүүл мэндийн ажилтнуудын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрх зөрчигдөх байдлаас сэргийлэх, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Эрүүл мэндийн тусламж үйчилгээ ба хүний эрх” сэдэвт 1 багц цагийн сургалтыг амжилттай зохион байгуулж, нийт 60 гаруй эмч, сувилагч тусгай мэргэжилтнүүд хамрагдлаа.