”ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ, ЭМИЙН ЖОР ЗӨВ БИЧИЛТИЙН СУРГАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг “Төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтанд суралцагсдын нэрэмжит сар”-ын аяны хүрээнд “Эмийн зохистой хэрэглээ, эмийн жор зөв бичилтийн сургалт”-ыг 2018 оны 05 сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Тус сургалтаар эмчийн зохистой хэрэглээ, эмийн жор зөв бичилтээс гадна эмнэлгийн тусламж үйлчилгээнд мөрдөн ажиллах зарим холбогдох хууль, журам, заавар, стандартын талаар тохиолдолд суурилсан мэргэжил арга зүйн зөвлөмжийг өгсөн бөгөөд нийт 165 резидент эмч нарыг хамрууллаа.